Хоёр зодоонтой, дөрвөн хязгаарлалттай, насны цалинтай… наймдугаар сарын онцлох 10 үйл явдал

Наймдугаар сард манай улсад болсон 10 онцлох үйл явдлыг 24tsag.mn нэрлэж байна. Өмнөх саруудыг бодвол наймдугаар сар амжилтын, шинэчлэлийн, зохицуулалтын сар байлаа.

1_1344147574Сарын хамгийн “том” шийтгэл: Монгол улсын ерөнхий сайд асан, МАХН-ын дарга Н.Энхбаярын шүүх хурлын талаарх яриа хагас жил үргэлжилсэн гэхэд хилсдэхгүй. Түүнийг тал тал тийшээ оймсийг нь гялтагануулан авч явж, Н.Энхбаяр ч хэдэнтээ дордож сэхэсний эцэст долдугаар сарын 31-нд сая нэг шүүх хурал эхэлсэн. Н.Энхбаярын авилгын хэргийг шүүх хурал гурван өдөр үргэлжилж, түүнд дөрвөн жилийн хорих ял оноосон билээ. Хугацаа нь бусад олон төрлийн гэмт хэрэгтэй харьцуулахад урт биш ч гэсэн төрийн том түшээ асаныг шийтгэсэн гэсэн утгаараа энэ сарын хамгийн “том” шийтгэл байлаа. Шоронд орсноосоо хойш ч гэсэн бие нь муудсан, нөхдүүд нь түүнийг хаяж байна, оюутнууд түүний төлөө тэмцэнэ, олон улм ингэж дүгнэж байна гээд л… Ер нь Н.Энбаяр шоронгоос гараад, бусад нөхөдтэй тооцоо бодож дуустал энэ хэргийн талаарх яриа дуусахгүй бололтой.

1_1344147574Сарын хамгийн том шагнал: Өнгөрсөн сарын хамгийн том шагнал бол яах аргагүй олимп, ДАШТ-ээс медаль хүртсэн тамирчдад олгох насны цалин байлаа. Ингэснээр Олимпийн наадмын алтан медальтныг сар бүр дөрөв, мөнгөн медальтныг гурав, хүрэл медальтныг хоёр сая төгрөгөөр урамшуулж, харин ДАШТ-ий Олимпийн зай, жинд алтан медаль авсан бол хоёр сая, мөнгө медальтанд нэг сая, хүрэл медаль хүртсэн тамирчинд 500 мянган төгрөг өгч байхаар болсон. Спортынхон энэ шийдвэрийг тамирчнаа хөшүүрдэх, урамшуулах хамгийн том бодлого гэж үзэж байгаа бол зарим иргэд өмнө нь амжилт гаргасан тамирчин насаараа идэх хөрөнгөтэй боллоо гээд хөдөлмөрлөхөө байх вий хэмээн болгоомжилж байна. Цалингаа авах олимпийн медальтнуудын нэрсийг хүн бүр мэднэ, одоо харин паралимпийн тамирчдынхаа медалийн өнгийг хүлээх үлдлээ.

1_1344147574Сарын хамгийн урт оочир: Есдүгээр сар дөхөөд л хүмүүсийн ажил эхэлж, оюутнууд цугларснаар элдэв газар түмэн оочир үүсдэг жамтай. Шинээр бүртгүүлэх, виза карт захиалах оюутнуудын оочир, бензиний оочир, зам засвараас болж түгжирсэн машинуудын оочир гээд л. Гэтэл эдгээрээс цэцэрлэгийн оочир аль аль утгаараа онцгой урт байлаа. Аль аль утгаараа гэж хэлсний учир нь хүүхдээ цэцэрлэгт “тушаачих” санаатай аав ээжүүдийн оочирлож буй тоо болон хугацааг хэлж байгаа юм. “Нийлүүлэлт” давсан цэцэрлэгүүд эцэг эхчүүдийг хоёр шөнө оочирлуулж, бас хандивын дансаа дүүргэн байж хүүхдийг нь бүртгэж байгаа талаар та сонссон л биз. Ирэх жил энэ оочир хаана хүрэх бол доо, төр засгаас арга хэмжээ аваасай.

Сарын онцгой хязгаарлалт: Наймдугаар сард замын түгжрэлийг багасгах зорилгоор машины хөдөлгөөн болон томоохон захуудын ажиллах хугацааг хязгаарлсан билээ. Энэ хязгаарлалт ч мэргэн санаа байж үр дүнгээ сайн өгч байна. Гэтэл үр дүнгээ өгөх өгөхгүй нь, зөв буруу нь мэдэгдэхгүй бас нэг хязгаарлалт энэ сард хийгдэв. Энэ нь төрийн албан хаагчдын интернэтийг хязгаарласан явдал. Зарим төрөөр тэжээлгэж буй нөхдүүд дэмий цагийг интернэтэд үрэхгүй хэмээн зөвлөж байхад, өнөөгийн зуунд манай улсыг Хойд Солонгос шиг болгох нь гэсэн буруутгал ч олон байна.

Сарын шилдэг олз: Сарын шилдэг олзны эзэн нь Канадын “Алтан Рио Минералс” компани. Тэд Төв аймгийн Батсүмбэр сумын нутаг дахь Хавчуу хэмээх газар хайгуул хийж алтны өндөр агууламжтай орд илэрүүлсэн. Эхний өрөмдлөгөөрөө нэг метрт 11.49 гр/тонн алтны агууламж байна гэдгийг тогтоосон юм. Хавчуу ордын лицензийг 100 хувь эзэмшдэг “Алтан Рио” компаний гүйцэтгэх захирал Эван Жонес: “Бороогийн алтны ордоос ердөө аравхан км-ийн  зайтай Хавчуу алтны ордод хайгуул шинжилгээг амжилттай явууллаа” хэмээн олзоороо бахархаж байна лээ.

1_1344147574Сарын итгэшгүй сенсааци: Сенсааци гэдэг олон түмнийг итгүүлж байж сенсааци болдог билээ. Гэтэл энэ сард нэг сенсааци өөрийн биеэ олж чадсангүй. Наймдугаар сарын 31-нд болсон монголын хамгийн анхны загварын телевизийн нээлтийн шоунд францын алдарт дуучин Ализе Жакоте ирнэ гэв. Хэд хэдэн томоохон мэдээллийн хэрэгслүүдээр гарсан энэ сенсаацид хэн ч итгээгүй. Учир нь өмнө нь Николь, Питбуллын сурагт хууртагдсан болохоор тэр. Иймэрхүү төрлийн итгэх боломж багатай сенсааци газар авахаа байж дээ.

Сарын их ажил: Наймдугаар сарын их ажил бол яах аргагүй шинэчлэлийн засгийн газар бүтэц бүрэлдэхүүнээ сонгож, сайд ноёдоо томилсон хэрэг байв. Ерөнхий сайдаар Н.Алтанхуяг сонгогдож, хотын даргаар Э.Бат-Үүл томилогдсон. Хуучны яамдыг 19 болгон өргөтгөж, холбогдох сайдуудыг томилсон. НИТХ ч хэдэн өдрөөр хуралдсан. Ирэх дөрвөн жил Монгол Улсын шийдвэрийг гаргах эрхмүүдийг томилох ажил яах аргагүй наймдугаар сарын их ажилд багтлаа.

Сарын хүлээлттэй нээлт: Өнгөрсөн сард ард түмэнд таалагдсан зүйл бол төрийн ордны хаалга үүд монгол цустай хэн бүрт нээлттэй болсон явдал байв. Шинэ засгийн газар ч энэ тааламжтай шийдвэрээрээ бахархаж, “Хаалттай засаг, хаалттай бодлого нээлттэй боллоо” хэмээн хэлээд амжина лээ. Зөвхөн үг төдий нээлт үү, үйлдлээр 1_1344147574илрэх нээлт үү гэдгийг ирэх дөрвөн жилд харах үлдлээ.

Сарын зэвүү хүргэсэн зодоон: Зэвүү хүргэсэн “зодоон” ч гэж дээ Их аварга Д.Дагвадорж хүн зодсон хэрэг байв. Яагаад зэвүү хүргэсэн бэ гэвэл түүний энэ үйлдэл олон удаа давтагдсан тохиолдол юм. Өмнө нь улсын арслан Х.Мөнхбаатар, МАСК продакшны Эрдэнэзааныг зодсон хэрэг шуугиан тарьж байв. Харин МҮОНРТ-ийн ерөнхий захирал М.Наранбаатарыг зодсон хэрэг шуугиан тарихаасаа илүү олны зэвүүг хүргэж байна. Их аврагаа хүндэлдэг монгол түмэн түүний олон удаагийн болчимгүй үйлдлийг хүлээн зөвшөөрч чадахгүйдээ зэвүү нь хүрч “Их цөст” Дагвадорж хэмээн нэрлэжээ. Том биетэй аврага маань цаашид хрд түмний итгэлийг даах юм болов уу доо.

Сарын инээд хүргэсэн зодоон: Наймдугаар сарын 1_1344147574зодооны хэрэг Д.Дагвадоржоор дууссангүй. УИХ-ын гишүүн У.Хүсэлсүх, Г.Баярсайхан нар чуулганы үеэр зодолдоод авав. Магадгүй наймдугаар сарын хамгийн онцлох үйл явдал сүүлийн өдөр нь болсон биз. Бүлгийг хэлэлцэх асуудлаас болж зодолдсон хоёрын хэн нь буруу, хэн нь зөв, дэмжсэн дэмжээгүй талаар олон ч нийтлэл гарав. Одоо харин ёс зүй алдсан гишүүдэд ямар шийтгэл өгөх нь л сонин байна.

Д.Идэржаргал


URL:

Сэтгэгдэл бичих