Шинэ үеийн смартфоныг “Samsung” танилцуулав

Берлин хотноо болж байгаа электрон барааны үзэсгэлэнгийн үеэр “Samsung” компани шинэ “Galaxy Note II” гар утсаа танилцууллаа. Энэ утас нь өмнөх загвараас хоёр дахин хүчтэй гэдгээр онцлогтой. Шинэ утасны үзүүлэлт “Android” загваруудын дундаа нэлээд өөр болсон бөгөөд дэлгэц л гэхэд 5.5 дюйм хүртэл томорчээ. Ингээд зогсохгүй ой санамжийн багтаамж хоёр гигабайт болж өссөн байгаа юм. Мөн хамгийн сүүлийн үеийн хувилбар болох “TouchWiz”-ыг суулгаж өгчээ. Шинэ гар утас нимгэн корпустай бөгөөд дэлгэц нь бат бөх шилээр хамгаалагдсан гэдгээр бас нэгэн онцлогтой. Тэр шилийг бүтээсэн компанийн онцолсноор “Gorilla Glass 2″ шил зурагдах цохилт зэргээс гар утсаа бүрмөсөн хамгаалж чадах гэнэ.

Энэ утас ямар үнэтэй хэзээ худалдаанд гарах нь одоогийн байдлаар тодорхойгүй бөгөөд үйлдвэрлэгч компани нь “тун удахгүй” гэсэн хариу өгч байна.

“Samsung” компанийн төлөөлөгчдийн ярьснаар “Apple”-тэй зохиогчийн эрхийн маргаанаас болж алдагдалд орсон ч шинэ төрлийн гар утас нь АНУ-ын төдийгүй дэлхийн зах зээлд өргөн ашиглагдах боломжтой аж.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих