”Ард түмний ерөнхийлөгчөө аваръя” жагсаал боллоо
Өчигдөр 14.00-15.00 цагийн хооронд Сүхбаатарын талбайд “Ард түмний ерөнхийлөгчөө аваръя” тайван жагсаал боллоо. Жагсаалд МАХН-ын дэргэдэх “Шударга ёсны хувьсгалт үндэсний нэгдсэн оюутны холбоо”-ны 14 оюутан залуус оролцож иргэдээс гарын хээны дардас болон гарын үсгийг цуглуулах ажлыг хийлээ.
Ямар зорилгоор уг жагсаалыг хийж байгаа талаар оюутны холбооны нарийн бичиг н.Азхүүгээс тодруулахад “МАХН-ын дарга, Монгол Улсын гурав дахь ерөнхийлөгч Н.Энхбаярт шүүхээс улс төрийн зорилгоор ял тулган хэлмэгдүүлсэн. Тиймээс бид хэлмэгдэгсдийн өдрүүдэд Сүхбаатарын талбайд тайван жагсаалыг хийж байгаа. Биднийг ард түмэн их элгэмсэгээр хүлээн авч дэмжиж байгаад баяртай байна. Өнөөдөр нэг цагийн хугацаанд жагсаал хийж байхад 120 хүн биднийг дэмжиж гарын үсгээ зурж оролцлоо” гэв.
Б.Тогтох
mminfo.mn
URL: