Ж.Батзандан цалингаасаа татгалзаж “од” болжээ

Ж.Батзандан их хурлын хамгийн нинжин сэтгэлтэй гишүүнээр тодроод байгаа гэнэ. Тэрбээр хувьдаа бизнес эрхэлдэг гишүүдийг цалингаасаа татгалзахыг уриалаад өөрөө ч бас цалингаа авахгүй гэжээ.

Түүний хэлсэн үг жиргээчдэд жинхэнэ гоё сэдэв болж байгаа бөгөөд зарим нэг нь дэмжиж буйгаа илэрхийлсэн байна.

Харин утгаараа бизнест хөлөө олж олон, олон компаниудыг толгойлдог эрхэм гишүүд энэ тухайд хариу хэлээгүй бол О.Баасанхүү гишүүн “ Надад лав цалингаас өөр амьдрах эх үүсвэр байхгүй шүү” гэж үнэнээ өчжээ.

Үнэндээ ч УИХ-д сууж байгаа гишүүний ихэнх нь ардаа  томоохон компанитай, гишүүний цалинг харж амьдрахаар хүмүүс байдаггүй. Гэвч энэ санаачилга төдийлөн газар авахгүй байгаа нь тоогүй.

 

 

URL: http://www.yanaa.mn/yanaa/?p=60495


URL:

Сэтгэгдэл бичих