Өдрийн цаг агаарын урьдчилсан мэдээ:

Нутгийн зүүн хагаст үүлэрхэг, бороо орно. Баруун хагаст багавтар үүлтэй, бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, говь талын нутгаар секундэд түр зуур 16 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 9-14 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 19-24 градус, бусад нутгаар 13-18 градус дулаан байна.

 

УЛААНБААТАР ХОТ:Үүлшинэ. Бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 12-14 градус дулаан байна.

 

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 6 градус дулаан, харьцангуй чийг 71 хувь, агаарын даралт 874 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө өснө.


URL:

Сэтгэгдэл бичих