Монголд хэн баян болдог вэ
Монголд ямар хүмүүс баяждаг талаар хэсэг хүмүүс судалж үзсэн гэнэ шүү. Гэтэл Монголд гурван чиглэлээр баяжиж болох боломж байгаа гэх дүн гарсан байна. Нэгдүгээрт Төрийн албан хаагч болбол ямар нэг хэмжээгээр хөлжих боломж нээгддэг гэнэ. Хоёрдугаарт Монгол Улсад хэрэгжиж байгаа их бага хэмжээний тендерийг өөрийн гарт авбал баяжиж болдог гэсэн байна. Харин гуравдугаарт нэг хоёрдугаар зэрэглэлийн баяжигсадын гар хөл болбол хөөрхөн баяжчихдаг бололтой юм.
Хэрвээ энэхүү гурван салбарт та багтдаггүй бол танд баяжих боломж байхгүй л гэсэн үг. Манай ээв аав, ах эгч, эмээ өвөө нар “Үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцнэ” гэж хэлдэг дээ. Тэгвэл тэр үг чинь дээр үед л хэрэгждэг байсан байх. Харин өнөөдөр бол “худлаа ярьж, хуурч мэхэлбэл лексус-570-аар туулай дайрна” гэдэг шинэ хэлц үг бий болчихоод байна. Ер нь Монголд шударга амьдрах хэрэг байгаа юм уу. Хэн нэгнийг дагаад л халаасанд нь амьдраад түүний муу муухайг хийж өгөөд хариуд нь сайхан амьдрах тасалбар аваад л яваад байхаар юм биш үү.
Хэрвээ би нэгдүгээр шатанд байсан бол хоёрдугаар шатны нэгээс хоёр хүнийг доороо тэжээх байсан. Хоёрдугаар шатны цэрэг маань гуравдугаар шатлалын хүнээ тэжээнэ биз. Ингээд бид гурав хөөрхөн баяжчих л байсан. Ер нь нэгдүгээр шатны хүн болно оо.
Б.Мөнхнасан
”Улаанбаатар маймс”
URL: