Салаавчны моод дэлгэрүүлэгчид
УИХ-ын гишүүдийн дунд салаавч гаргадаг моод дэлгэрээд буй. Уг нь бүгд салаавч гаргаж үзсэн л байх. Гэхдээ гишүүдийн салаавч гаргасныг нотолсон нэлээдгүй баримт бий. Тухайлбал, УИХ-ын гишүүдээс анхны салаавч гаргасан хүн бол Ш.Сайхансамбуу. Тэрээр өнгөрсөн 2012 оны нэгдүгээр сарын 27-ны өдөр төрийн ордонд Б.Бат-Эрдэнэ Д.Балдан-Очир гишүүн нар луу салаавч гаргаж байв.
Үүнийгээ тэрээр тайлбарлахдаа, “Намайг шоолоод байхлаар нь салаавч гаргасан” гэдэг. Дараагийн салаавч гаргасан гишүүн бол Ц.Шинэбаяр . Тэрээр 2012 оны дөрөвдүгээр сарын 13-нд МАХН-ын дарга Н.Энхбаярыг баривчлах үеэр тусгай албаны ажилтнууд руу салаавч гаргасан. Үүнийгээ тэрээр тайлбарлахдаа, “Хоолойны хавдартай болж, түүнийгээ эмчлүүлж байсан болохоор тухайн үед дугарч чадахгүй байсан болохоор салаавчнаас өөрөөр эсэргүүцлээ илэрхийлэх боломж байгаагүй” гэсэн юм.
Салаавч гаргасан гуравдахь гишүүн нь Д.Оюунхорол билээ. Тэрбээр 2012 оны дөрөвдүгээр сарын 26-ны өдөр TV5 телевизийн Ерөнхий зөвлөх Д.Сарангэрэлтэй нам дотроо хэн нь лидер эмэгтэй вэ гэдэг асуудлаас үүдэлтэйгээр хэрэлдэж улмаар бие биерүүгээ салаавч гарган янханаараа дуудалцсаныг ойр хавийн хүмүүс нь гэрчилсэн.
Тэгвэл УИХ-ын гишүүн У.Хүрэлсүх, Г.Баярсайхан нар нударга зөрүүлсэн нь өчигдрийн гол үйл явдлаар тодорсон. Энэ бүхэн Ардын намын бүлэг байгуулах асуудлыг УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх боломжгүй гэснээс үүдсэн байна. УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, Г.Баярсайхан нар Ардын намынхныг хэл амаар доромжилсноос болж УИХ-ын гишүүн У.Хүрэлсүх нэлээд цухалдаж, маргаан үүсгэн УИХ-ын гишүүн Г.Баярсайхан дээр очиход өөдөөс нь салаавч гаргаж. Ийнхүү Г.Баярсайхан УИХ-ын гишүүн дотроос салаавч гаргасан дөрөвдэх хүнээр тодорч байна.
URL: