Сулинхээрийн отрядын харуулын дарга цэргээ шархдуулжээ

Дорноговь аймгийн Хатанбулаг сум дахь хилийн цэргийн отрядад буун дуу гарч, нэг цэрэг эрүүл мэндээрээ хохирчээ. Бидний авсан мэдээллээр уг хэрэг энэ сарын 17-нд гарса н аж. Дорноговь аймгийн цагдаа, прокурорын байгууллагынхнаас лавлахад “Харуулын дарга нь цэргээ буудаж шархдуулсан нь үнэн. Хатанбулаг сум дахь Цагдаагийн хэсэгт шалгаж байгаа” гэхээс өөр мэдээлэл өгөхөөс татгалзлаа.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар Сулинхээрийн хилийн отрядын хоёрдугаар заставын харуулын дарга, ахлагч цол той залуу сургуулийн сумаар буудаж, гэрээт цэргээ шархдуул сан байна. Санаатай буудсан уу, санамсаргүй зүйл болсон уу гэдгийг цагдаагийн байгууллага шалгаж тогтоох гэнэ. Сум гэрээт хилчний цээжний хөндийг нэвтэлсэн бөгөөд хилчид Улаан баатараас эмч аваачин мэс засал хийлгэж, амь насыг нь аварчээ. Дорноговь аймгийн Цагдаагийн газрынханд энэ тухай мэдээлэл 3-4 хоногийн дараа ирсэн гэнэ.

mongolnew.mn


URL:

Сэтгэгдэл бичих