2012 оны 08 дугаар сарын 31-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун болон төвийн нутгийн зарим газраар, зүүн зүгийн нутгийн баруун хэсгээр бороо, уулархаг нутгаар хур тунадас орно. Салхи баруун болон төвийн нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, говь болон зүүн зүгийн нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр. Зарим газраар секундэд түр зуур 14-16 метр хүрч ширүүснэ. Сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 8-13 градус, Говь талын нутгаар 24-29 градус, бусад нутгаар 20-25 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд түр зуур 14 метр хүрч ширүүснэ. 13-15 градус дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 11 градус дулаан, харьцангуй чийг 68 хувь, агаарын даралт 862 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.


URL:

Сэтгэгдэл бичих