Д.Батхуягийн хэрэг Ц.Элбэгдоржийн Ерөнхийлөгчийн сонгуульд ашиглах гол “хөзөр” болох уу…
Ашигт Малтмалын Газрын дарга асан Д.Батхуягийг саатуулан, шалгаж эхлээд даруй хагас жил гаруй хугацаа өнгөрөх гэж байна.
Түүний албан тушаалаа урвуулан ашиглан, ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгосон, цуцлагдсан байсан зөвшөөрлийг сэргээсэн гэсэн үндэслэлээр шалгаж буй бөгөөд үндсэндээ гэм буруутай нь нотлогдоод буй аж.
Гол нь “урт нэртэй” гэгдэх хуулийг хэрэгжилтийг биелүүлээгүй гэгдэж, шүүхэд хүртэл дуудагдаж байсан Засгийн газрын үйлдлийн албан ёсны шийдвэрийг мань эр гаргаж байсан гэнэ.
Түүний гэм буруутайг нотлох баримт хангалттай бүрдсэн , өөрөө ч үндсэндээ үйлдсэн хэргээ зөвшөөрсөн тул хэргийг нь удахгүй прокурорт шилжүүлэх бололтой.
Гэсэн ч эх сурвалжуудын өгүүлж буйгаар түүнд холбогдох хэргийг ирэх оны хавар хавьцаа л албан ёсоор шийдэж, шүүх хурал нь болох гэнэ.
Учир нь уг хэргийг улс төрийн зорилгоор, бүр тодруулбал Ерөнхийлөгчийн 2013 оны сонгуульд “гол хөзөр” болгон ашиглах сонирхол Ц.Элбэгдоржид байгаа аж.
Тодруулбал МАН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших магадлалтай байгаа С.Баяр, С.Батболд нар хоёул Д.Батхуягтай тун ойрын харилцаатай. Нутгийн ах С.Баяр нь Д.Батхуягийг анх АМГ-ын даргаар томилж байсан бол , удаах Ерөнхий сайд С.Батболдын эдийн засгийн зөвлөхөөр ажиллаж байсан.
Иймээс удирдлагад нь ажиллаж байсан Д.Батхуяг хууль бусаар лиценз зарж байсан нь тогтоогдвол С.Баяр, С.Батболд нар ч мөн буруудна гэсэн үг билээ.
sharsonin.com
URL: