У.Хүрэлсүх: Би хурандаа цолтой, тэр хүүхдэд боолгохгүй

УИХ-ын гишүүн У.Хүрэлсүх, Г.Баярсайхан нар өнөөдөр Төрийн ордонд нударга зөрүүлж нэлээн дуулиан дэгдээгээд байгаа. Үүний дараа У.Хүрэлсүх гишүүн мэдээлэл хийлээ.
Тэрээр “С.Эрдэнэ гишүүн бид хоёр маргалдсан нь үнэн. Тэд МАН-руу дайрсан, доромжилсон. Өвөг дээдсээс уламжилж ирсэн МАН-ыг шүүмжилж болно. Доромжилж болохгүй. Миний тэвчээр алдагдаж байна. С.Эрдэнэ гишүүнтэй маргалдаж байхад хажуугаас Г.Баярсайхан гишүүн орж ирээд “Чи юу гэж олон юм хуцаад байгаа юм. Чи бол шоронд суух ёстой. Чамайг бол хойно хийнэ ч гэх шиг” юм ярьсан. Үг хэлэхээр шоронгоор далайлгах болжээ. Ерөөсөө л чамайг шоронд хийнэ. Шонд өлгөнө гэдэг. Эр хүн шиг ярья гэсэн чинь өмнөөс салаавч өгч байгаа юм. Гараад эр хүн шиг ярья гэсэн, заамдаж аваад боосон.

Би биеэ хамгааллаа. Би тэр хүүхдэд боолгохгүй шүү дээ. Би хурандаа цолтой эр цэргийн алба хаасан хүн. Би одоо УИХ-ын даргатай уулзана. Өөр холбогдох ямар хүмүүс байна тэдэнтэй ч уулзана. Шаардлагатай бол МУ-ын Ерөнхийлөгчтэй ч уулзах болно” гэлээ. Харин Г.Баярсайхан гишүүн хуулийн байгууллагад хандахаа мэдэгдээд байгаа юм.

Б.Чимэг


URL:

Сэтгэгдэл бичих