У.Хүрэлсүх Г.Баярсайхан гишүүнд халдав
УИХ-ын ээлжит бус чуулган Төрийн ордонд үргэлжилж байна. Чуулганы нэгдсэн хуралдааны үеэр МАН-ын гишүүн, УИХ-ын У.Хүрэлсэх Ардчилсан намын гишүүн Г.Баярсайхныг цохиж танхайрав. УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэх өнөөдөр 13 асуудал хэлэлцэх аж. Гэтэл МАН-ын гишүүдийн зүгээс бүлэг байгуулах хүсэлт тавьсан бөгөөд үүнд УИХ-ын дарга З.Энхболд “Хэлэлцэх ёстой асуудлаа хэлэлцэнэ” гэсэн хариулт өгөөд байсан юм. Гэтэл энэ асуудлаас болж УИХ-ын чуулганы танхимд маргалдаж байсан У.Хүрэлсүх гишүүн Г.Баярсайхан гишүүнийг дуудаж гарган, цохиж авав.
Г.Баярсайхан гишүүнээс сэтгүүлчид юу болсон талаар тодруулахад, “У.Хүрэлсүх УИХ-ын гишүүний бүрэн эрхэд халдлаа. Тиймээс би энэ асуудлаар шүүхэд хандана” гэсэн товч тайлбар өглөө.
Ш.ЧИМЭГ
news.mn
URL: