Хятад бэлэн гоймон үргүй болгодог

Манай монголчууд аливаа зүйлд ихээхэн сониуч хүмүүс. Хаана шинэ содон зүйл гарна, түүнийг эдлэж хэрэглэж, амталж үзэхийг хүснэ.

Одоо цагт бүх юм нээлттэй болсон учир хуучны хэллэг болох ногоон хурганы арьс гээчийг ч олохоор болсон. Ардчилсан нийгэм гарснаас хойш монголчуудын амьдралд багагүй өөрчлөлт орж, гадаадын дотоодын олон янзын бараа бүтээгдэхүүнийг бид хэрэглэх болжээ. Гэвч бид хөрш зэргэлдээ 2 улсаас л ихэнх бараа бүтээгдэхүүнээ оруулж ирдэг. Тодотговол Хятад улсаас бидний хэрэглэдэг ихэнх хүнсний бүтээгдэхүүн орж ирдэг гэж хэлэхэд хилсдэхгүй.

Энэ бүх зүйлээс сайн ч зүйл байна саар ч байна. Сүүлийн үед интернэт сайтаар манайхны өргөнөөр хэрэглэдэг бэлэн гоймон гээчийн талаар нэг зурагт мэдээлэл тарах болсон бөгөөд энэ нь эрчүүдийг үргүй болгоно гэсэн зурагт ухуулга байв. Хятадын гэх тодотголтой бэлэн гоймонг аль эртнээс л чанаргүй муу гэдгийг нь мэдээлсээр байтал хүмүүс харин хэрэглэсээр л. Энэ бүгдээс өөрийн байр сууриас дүгнэлт хийхэд, хүн амаа яаая гэж байгаа Хятад улс энэ мэт аргаар хүн амын бодлогоо хязгаарлан эрчүүдээ үргүй болгож магадгүй ч юм уу.

Уг нь бэлэн гоймон гээчийг нь аль 5 дугаар сард Нийслэлийн МХЕГ-аас явуулсан шалгалтаар худалдахыг хориглосон аж. Тухан үеийн шалгалтаар манай улсад түгээмэл худалдаалагддаг 250 төгрөгийн Даху ван гоймонгоос эхлээд ихэнх хятад бэлэн гоймон хүний биед хавдар үүсгэдэг олон төрлийн хортой бодисууд агуулсан болохыг тогтоосон байна.
Хамгийн аймшигтай нь эдгээр бэлэн гоймонгийн орц найрлагад хүнсний бус, химийн гаралтай төрөл бүрийн бүтээгдэхүүнийг орлуулан ашигладаг болох нь илэрчээ.

Энэ мэт сөрөг мэдээллийг тараадаг боловч бодит амьдрал дээр 15 настай хүүхэд хятад бэлэн гоймонд хордон нас барсан тохиолдол гарч байжээ.  Түүнчлэн 4-р сард мөн 5 настай хүү мөн л хятад гоймонд хордон СБД-ийн эмнэлэгт хүргэгдэж байсан аж.

Мууг нь мэдсээр байж бид өөрсдөө ч хэрэглээд, ашиг орлого олохоор наймаачид ч бэлэн гоймонгоо нааш нь оруулж ирсээр л байх юм. Хортой гэх энэ бүтээгдэхүүнийг хүүхэд залуусын дунд ихээхэн хэрэглэдэг. Үүнээс гадна эцэг, эхчүүд ч цаг завгүй ажлын улмаас хүүхдийнхээ эрүүл хоололтод анхаарал тавихгүй байгаа нь байдлыг улам даамжируулж байна.

Үнэхээр л хор хөнөөлтэй нь тодорхой болсон бэлэн гоймонгоос татгалзан үр хүүхдийнхээ эрүүл мэндэд анхаарах цаг болсон бололтой.
С.Отгон


URL:

Нэр: НААДАМ Огноо: 17 August 2016

ЗӨВ ШҮҮ

Сэтгэгдэл бичих