Солонгосын хойгт өөр төрлийн шуурга дэгдэж эхэлжээ

Солонгосын хойгт нүүрлээд буй “Болавен” шуурганы хүч сүүлийн хэдэн цагт улам нэмэгдсээр байгаа тухай мэдээлжээ. Тэгвэл орон нутгийн даг уурын албанаас “Болавен”-аас өөр төрлийн шуурга дэгдэж эхэлж байгаа хэмээн мэдээлж байна. “Тембин” нэртэй шуурга Тайпей хотоос зүүн хойно 280 км-ийн зайд дагт 20 км хурдтайгаар шуурч эхэлж байгаа аж. Улмаар цаг уурын албаныхан сануулгыг дахин дахин өгсөөр байна.

Тус улсад хэдхэн хоног үргэлжилсэн “Болавен” шуурга намдах болоогүй ч орон нутгийн захиргаанаас эмх замбараагүй байдал үүсгэхгүйн тулд сургуулиудыг дахин нээж, нислэгүүдээ явуулж эхэлсэн юм. Гэсэн ч дахин нэг шуурга тус улсыг бүхэлд нь нөмрөх аюулын харанга дэлдээд байж мэдэх нь ээ.

Тус улсад зөвхөн шуурганаас гадна аянга цахилгаан бууж, хүчтэй аадар бороо орж байгаа нь байддыг улам хурцатгаж байна. Одоогоор 6418 га тариалангийн талбай эвдэрч сүйджээ. Мөн 235 замын гэрэл, 7857 мод нурж, 42 усан онгоц болон завь, 35 байшин, 1195 хүлэмж эвдэрч сүйдээд байгаа юм байна. Мөн хүчтэй шуурганд Pyongyang-Kaesong дахь зам дагуух 300 гаруй мод сугарч унан гарц хаахад хүрчээ. Өнгөрөгч мягмар гарагт Чежү арлын ойролцоо завьтай аялж байсан Хятадын иргэд ор сураггүй болсон юм. Шуурхай албаныхан аялагчдыг хайх ажлаа үргэлжлүүлж байгаа бөгөөд тэдний 10 нь одоог хүртэл олдохгуй байна. Аюулгүйн албаныхан өчигдрийн байдлаар зургаан эрэгт хайх ажиллагаагаа үргэлжлүүлэн таван цогцос олжээ. Чежү арлын хамгаалалтын албаныхны мэдээлснээр “Бид 130 хүний бүрэлдэхүүнтэйгээр хэд хэдэн газарт салж байрлаж байна. Нисдэг тэргээр мужуудыг нэгд нэгэнгүй самнан ор сураггүй бологсдыг хайж байгаа” гэжээ. Тус улсын дотоод хэргийн сайд амь үрэгдсэн хүний тоо нэмэгдсээр байгааг баталж байна.


URL:

Сэтгэгдэл бичих