Митт Ромни ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх нь тодорхой боллоо

АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль болоход 3 сар үлдээд байгаа билээ. 11 сард болох ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас Барак Обама нэр дэвшиж байгаа бол Бүгд найрамдах нам Флоридагийн Тампа хотод хурлаа хийж, Митт Ромниг албан ёсоор тус намаас нэр дэвшигч хэмээн зарлажээ. Исаак салхины улмаас хурал хэд хоног хойшиглогдсон ч өнөөдөр ийнхүү албан ёсоор зарлалаа.
Массачусетс мужийн 70 дахь захирагч байсан Митт Ромни намаасаа нэр дэвшихэд хамгийн багадаа 1,144 төлөөлөгчдийн санал авах хэрэгтэй байсан юм. Гэвч тэрээр нийт 2,061 санал авч үнэмлэхүйгээр яллаа.

Олон нийтийн санал асуулгаар Ромни, Обама нар эн тэнцүүхэн өрсөлдөж яваа ч Обама ерөнхийлөгч болсоноосоо хойш амлалтуудаасаа ихэнхийг нь биелүүлсэн гэж үзэж байгаа аж.

Митт Ромни дэд ерөнхийлөгчид өрсөлдөгчөөр Пол Райаныг сонгосон билээ. Энэ ньтүүний хувьд оновчтой сонголт боллоо, сонгуулийн ажилд их хүч нэмэх болов уу гэж ажиглагчид үзэж байна.


URL:

Сэтгэгдэл бичих