Британи цэргүүд хунтайж Гарриг дэмжиж нүцгэлжээ
Их Британийн хунтайж Гарри биллиард тогоод хожигдсоны мөрий болгож нүцгэлсэн зураг интернэтээр олон нийтэд цацагдан, шуугиан тариад байгаа билээ. Тэгвэл Британийн армийн нэгэн анги нэгтгэлийн цэргүүд хунтайжийг дэмжиж байгаагийн илэрхийлэл болгож нүцгэн флэшмоб хийжээ. “Support Prince Harry with a naked salute!” (“Хунтайж Гарриг нүцгэнээр дэмжицгээе”) хэмээх хөдөлгөөн сүүлийн үед арлын улсад хүчээ аваад байгаагийн нэг нь энэ юм. Энэхүү хөдөлгөөнийг дэмжиж байгаа хүмүүс нүцгэнээр хунтайж Гарри шиг зургаа авахуулж Фейсбүүк дэх хуудсандаа тавих ёстой юм байна.
Х.Сайхан
URL: