Хятадууд, Япончуудыг гутаан доромжилжээ

Эзэмшлийн маргаантай байдаг Сэнкакү арлаас болж Япон болон БНХАУ-ын Бээжин хотын иргэдийн харилцаа ихээхэн хурцадмал байдал ороод байна. Өнгөрсөн даваа гаригт БНХАУ-д суух Японы элчин сайд Үичиро Ниваги Бээжингийн авто замын дөрөвдүгээр тойрогт машинтайгаа явж байхад нь хоёр машин гэнэт шахан зогсоож, машин дээр нь байсан Япон улсын төрийн далбааг хугалан авч оджээ.

Тиймээс элчин сайд үүнд ихэд дургүйцэж буйгаа илэрхийлэн “хэдий миний биед халдаагүй ч гэсэн манай улсыг гутаан доромжилж байгаа хэрэг” хэмээн мэдэгдсэн байна. Харин Хятадын талаас “ийм явдал дахин гаргахгүй гэдгийг амлаж, гэмт этгээдийг хэн болохыг нь тогтоон хариуцлага хүлээлгэнэ” гэдгээ илэрхийлжээ.

Өмнө нь Бээжин хотын иргэд хот дахь Япон дэлгүүрүүд рүү халдаж, япон иргэдийн автомашиныг шатаах, эсэргүүцлийн жагсаал зэргийг хийж байсан юм. Энэ бүхэн Японы иргэд наймдугаар сарын эхээр сэнкакү аралд өөрсдийн төрийн далбааг мандуулснаас болж үүсээд байна.

Т.Нарантунгалаг/www.now.mn/

URL:

Сэтгэгдэл бичих