МУИС-ын эрүүл мэндийн үзлэг бол нэр төдий хэрэг

Ойрын өдрүүдэд их, дээд сургуулийн бүртгэл эхэлж, оюутнууд хөлхөлдөөд,  сургууль бүрийн үүдэн дээр эцэг, эхчүүд нь хүүхдүүдийнхээ хамт бичиг сэлт барисан зогсож харагдана.  Тэр дундаа МУИС-ын үүдэнд хөдөө орон нутгаас ирсэн хийгээд улсын сургууль юм чинь МУИС-д л орно гэж хүссэн хүүхдүүд ойчир дараа үүсгэсэн байх юм.  Гэтэл өнөөх сайн нэртэй, улсын сургууль нь элсэгчдэдээ үнэд орж,  хүндрэл учруулсаар байдаг.  Жил бүр л хичээл эхлэх дөхөхөөр  олон янзын асуудал урган гардаг.   Төлбөрөө нэмэх, байрны бүртгэл, засвар энэ тэр гээд.  Тэгвэл энэ дунд эрүүл мэндийн үзлэг гээч зүйлийг өнгөрсөн жилээс зохион байгуулах болсон.  Эрүүл мэндийн үзлэгт орохгүй бол оюутнуудыг бүртгэхгүй гэж МУИС-ийн захирал С.Төмөр-Очир гуай зарлигдсан бололтой юм.

Дайны хажуугаар дажин гэгчээр сургуулиудын бүртгэлтэй зэрэгцэн эхэлсэн эрүүл мэндийн үзлэг, элсэгчид, эцэг эхчүүдийн нь дургүйцлийг хүргэсээр байна. Тэд өглөө 6.00 цагт ирэхэд л 4.00 цагаас ойчирлосон өч төчнөөн хүн байх юм гэнэ. Энэхүү ойчир дараалал үүсгээд байгаа асуудлын эргэн тойрныг сурвалжлахаар МУИС-ын оюутны I дотуур байрны  “Dankook dental clinic” нэртэй МУИС, Данкүүкийн их сургуулийн хамтарсан шүдний эмнэлгийг зорьлоо. Ёстой л 100 метр хэртэй үргэлжилсэн уртаас урт ойчир. Хүүхдүүд, эцэг эхүүдийн ундууцаж, залхсан царай. Хамгийн сүүлийн ойчирын хүнээс та хэдэд ирсэн бэ? гэхэд өглөө 6.00 цаг өнгөрөөд ирэхэд л ийм байна даа гэж байгаа юм. Зарим сэргэлэн оюутнууд хонож ойчирлосон аж. Өнөөх хонож ойчирлосон залуусаас сүйхээтэй нэг нь ойчироо зарсан гэх яриа ч хаа сайгүй. Яг л цагаан сар, шинэ жилийн өмнөхөн эрээн рүү явах тасалбар авахаар вокзал дээр наймаачид хонодог шиг л. Мөн тэр наймаачдад  бидний мэдэхээр бөбөөчин гэх хүмүүс хонож ойчирлож байгаад ойчироо зардаг шиг л.
МУИС-ийн салбар 14 сургуульд шинээр элсэгчид болон дотуур байранд амьдрах хүсэлтэй оюутан бүр заавал эмчийн үзлэгт орсон байх шаардлагатай гэж байгаа юм.  Тус эрүүл мэндийн үзлэгт чих хамар хоолой, шүд, зүрх судас, дотор  зэргийг үзэж оношилчихоод цаас  өгөөд л гаргана. Энэ цаас нь 5000 мянган төгрөгний үнэтэй гэж байгаа.  Тэгэхээр МУИС-д жилдээ 4000  хүүхэд элсдэг гэж бодъё.  Шүд, чихний үзлэг хийснийхээ төлөө 5000 төгрөг авахаар 20 сая төгрөг сургуулийн дансанд цугларна гэсэн үг. МУИС-ынхан сайн ч сэтгэхийн, сиймхий ч ашиглахын. Тэгээд бас” Эрүүл монгол хөтөлбөр”-ийн үзлэгт хамрагдаж эрүүл мэндийн шинжилгээний хариу “эрүүл” гарсан оюутнууд энэхүү шинжилгээнд хамрагдах шаардлаггүй гэж байгаа юм. Угтаа өнөөх хөтөлбөрт хамрагдсан хэдий ч бичиг аваагүй, авлаа ч эргээд хэрэг болохыг нь мэдэхгүй учир хүүхдүүд өнөөхийг нь хаясан л байгаа байхгүй юу. Энэхүү зарлалыг уншаад зогсож байхад эцэг, эхчүүд хүүхдээсээ чи энэ шинжилгээнд хамрагдаагүй л биз, бичиг сэлтийг нь ч хадгалж байхгүй гээд л загнаж сонсогдоно. Ингэж л хүмүүсийг бухимдуулж байна шүү дээ. МУИС-ынхаан. Яг хичээлтэй давхацаад л гэх юм. Хичээл орсын дараа юм уу, арай эрт энэ үзлэгээ хийж болохгүй байсан юм байх даа л гэнэ. Зүгээр хувийн сургуульд ордог байж дээ бөөн чирэгдэл л гэх юм. Миний эргэн тойронд.

Ингээд тэр хавьд дугаарлаж байгаа оюутнууд болон эцэг, эхчүүдтэй уулзахад  иргэн н.Ням-Осор: 
МУИС-ынхан гурван өдөрт багтаан үзлэг хийж байгаа нь нэр төдий зүйл хийж байна. Энэ үзлэгт хамрагдсаны дараа л сургуульдаа бүртгүүлэх боломжтой болох учраас яах ч аргагүй зогсож байгаагаа хэлсэн юм. Яг хичээл орох цаг нь тулсан болохоор ингэж зогсохоос өөр арга алга.

Элсэгчийн ээж н.Болормаа:
  Яг цагийг нь тулгаад үзлэгт хамруулна гэдэг муухай л байна
Би өглөө 6 гэхэд ирж ойчирлосон. Тэгээд яг 12 гэж байхад л охин маань үзлэгт хамрагдлаа. Чих, шүд, зүрх гээд л дотуур үзлэг хийгээд л эрүүл байвал эрүүл байна гэсэн бичиг өгөөд гаргаж байна. Дотор нь хоёр эмч л сууж байна гэнэ. Энэ олон хүн хүлээлгэчихээд. Биднийг өглөө ирэхэд бараг 50,60 хүн ирчихсэн байсан. Зарим нэг нь хонож ойчирлосон байна лээ. Энэ үзлэг бол үнэхээр мөнгө олох гэсэн явуургүй арга юм шиг. Яалтачгүй хүүхдийнхээ боловсролын төлөө ингэж зогсож байгаад ч болов оруулахаас яахав. Хамгийн гол нь эртнээс иймэрхүү ажлаа хийхгүй цагийг нь тулгаж хүндрэл учруулж байгаа нь л муухай байна даа.

Харин үзүүлж буй оюутнуудын сэтгэгдлийг сонсоход:
Зүгээр л шүд, хамар, хоолой гэх мэтийг хальт үзээд л бичиг өгөөд гаргаж байна. Ямар хэрэгтэй юм ер нь халуунд ингээд л өглөөнөөс орой болтол зогсож байж үзлэгт ороод л. Өөр эрүүл мэндийн газрууд болон эмнэлгүүдээр үзүүлээд бичгээ аваад ирдэг бол ингэж хэн хэндээ чирэгдэл учруулахгүй шүү дээ гэв.
Элсэгч Түвшинбат: Дугаараа орно гээд л эхний хэд хэдэн хүнээр нь  бүртгэхийн. Цагаа тулахаар эмч нарынх нь бараа ч харагдахгүй байсаар өдөр өнгөрчих юм. Биднийг  өглөө эрт ирэхэд эхний 300 хүнээс  регистрерийнх нь дугаар эсвэл эрүүл мэндийнх нь дэвтэрийн дугаарыг аваад яг дугаараар нь оруулна гэж байсан. Гэтэл миний дугаарч гарахгүй, дугаараар нь оруулахгүй өдөр өнгөрч байна даа. Болохгүй бол өнөө шөнөдөө эндээ хонохоос гэсэн юм.

12

Д.Ундрах 24tsag.mn


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих