Удахгүй цэргийн баяр буюу эрчүүдийн баяр

Удахгүй цэргийн баяр буюу эрчүүдийн баяр болох гэж байна. Харин бүсгүй та найз залуудаа, нөхөртөө, эсвэл хэн нэгэн танилдаа бэлэг өгөх гээд сонголтоо хийж амжаагүй байна уу. Тэгвэл бид доорх зөвлөмжийг танд зориулж байна.
Сайн архи бол сайхан бэлэг төдийгүй шалгалт

Эрчүүдэд бэлэг сонгоход хэцүү байдаг гэж цөөнгүй бүсгүйчүүд ярьдаг. Тэгвэл эр хүнийг өөрт татах бэлэг буюу ноё тэлээ, зангиа, бугуйвч, гинж бэлэглэх нь хамгийн тохиромжтой төдийгүй их утга учрыг агуулдаг байна. Учир нь эдгээр зүйл хуримын бөгжтэй адил эр хүнийг бүслүүрдэн тогтооно гэж үздэг аж.
Харин та найз залуутайгаа сүй тавиагүй бол хувцас хунар бүү бэлэглээрэй. Тэр таныг хувь заяаг одооноос шийдэх нь гэж айж зугтаж болзошгүй.

Түүнчлэн сайн архи сайхан бэлэг төдийгүй шалгалт. Тэр архийг цааш хадгалах эсвэл дор нь уухаас хамааран та нарын харилцаанд архи ямар үүрэгтэйг мэдэж авна. Мөн түүний хүсч мөрөөддөг, гэхдээ одоо хүртэл авч амжаагүй юмыг нь бэлэглэ. Ном цуглуулдаг бол ховор ном, компьютерийн хорхойтон этгээдэд “хулгана” гэх мэт зүйлийг бэлэглэх нь хамгийн сайхан бэлэгт тооцогдох болно гэдгийг анхаараарай.

Заяаны ханьдаа авах гэж төлөвлөсөн байсан зүйлийг нь бүү бэлэглэ
Учир нь тэр таныг өөр дээр нь мөнгө хэмнэж байна гэж бодно. Харин та ухаалаг эхнэр бол нөхрөө хоол хийлгэдэг болгох гэж хормогч хэзээ ч бэлэглэхгүй нь мэдээж. Гэхдээ мөн засвар хийхэд хэрэгтэй гэж багаж хэрэгсэл бүү бэлэглэ. Нөхөр чинь усан сан, фитнесс, бялдаржуулах клубын тухай яриа өдөж эхэлбэл хичээллэх абонамент бэлэглэ. Машинтай бол машины суудлын бүрээс толь, цаг, гоё агааржуулагч зэргийг бэлэглэ. Загасчлах дуртай бол загасны хэрэгсэл төхөөрөмж худалдаж авч өг. Тэр таны сонголтод сэтгэл хангалуун байх болно.

Бугуйн тансаг цаг бүү бэлэглээрэй
Бүсгүй та зүгээр л танил эрдээ бэлэг өгөх гэж байгаа бол олон зориулалттай, хутганы цуглуулга, фото аппарат, тамхины асаагуур, үнсний сав, гоё аяга, дискний тавиур бэлэглэж болно.

Даргадаа бэлэг бэлтгэж байгаа бол цэцэг бэлэглэж болно. Хонгорзул цэцэг хүндэтгэлийг илэрхийлдэг, эрчүүдэд бэлэглэхэд хамгийн тохиромжтой цэцэг гэдгийг таньд сануулъя. Мөн шар цэцэг санхүүгийн амжилтыг бэлэглэдэг гэдэг. Гэхдээ жижиг эсвэл том баглаа болохгүй. Эр хүнд таваас илүү цэцэг бэлэглэдэггүй.

үүнээс гадна захиалгаар онцгой бялуу хийлгэж бэлэглэ, эсвэл цуглуулгын архи вино тохиромжтой.
Ялангуяа даргынхаа төрсөн оны эсвэл фирээ нээсний ойн вино бүүр их оноо авна.
Эцэст нь бугуйн тансаг бэлэглэхгүй байхыг сануулъя.


URL:

Сэтгэгдэл бичих