МУГЖ, дуучин Г.Ариунбаатар эмэгтэй хүнийг хэрцгийгээр зодож, танхайрчээ

МУГЖ, “Сүлд” чуулгын дуучин, Г.Ариунбаатар эмэгтэй хүн зодож гэмтээсэн тухай эх сурвалж мэдээллээ. Энэхүү мэдээллийг тодруулбал,  өнгөрсөн баасан гаригийн шөнө “Сүлд” караокен эзэн,  МУГЖ дуучин Г.Ариунбаатар захиалгатай байсан өрөөрүү нь дур мэдэн орж доторхи хүмүүсийг нь  “зайлцгаа” гэж хөөсөн гэнэ. Түүний энэхүү “авиргүй” үйлдлыг эсэргүүцсэн эмэгтэйг “залуу” гавъяат  буйдан дээрээс  чирч, ширээний буланд цохиж хавиргыг нь хугалж, хөл гарыг нь хөхрүүлсэний зэрэгцээ элдэв үгээр доромжилжээ.

Зодуулсан эмэгтэй “Цагдаа дуудна” гэхэд “Монголын цагдаа миний өмнө мөрдөстэйгээ бүжиглэдэг. Би гавьяатыг гуйж аваагүй. Төр намайг гуйж өгсөн” хэмээн тухай эмэгтэйг элдвээр доромжилж, хэрцгийгээр зодсон байна.

МУГЖ Г.Ариунбаатарын хувьд Төв аймгийн Баянцагаан сумын харьяат бөгөөд өнгөрсөн жил 23 насандаа МУГЖ цол авчээ. Мөн М.И.Глинкийн нэрэмжит олон улсын тэмцээнд тэргүүн байр авахад түүнийг хугацаанаас нь өмнө цагдаагийн ахлах дэслэгч цол олгож байжээ.

Ямартаа ч, залуу гавьяат өөрийн амжилтаа дааж ядан ааг омгоо эмэгтэй хүнд гаргасан нь үнэхээр харамсмаар…

Б.Дэжид

medee.mn


URL:

Сэтгэгдэл бичих