Ерөнхий сайдын охин ”мэргэжлийн” покерчин

Сайдын сэнтийд тухлаад тун ч удаагүй байгаа АН-ын дарга Н.Алтанхуягийн хувийн амьдрал, хуучин шинэ эхнэрийн талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр багагүй шуугидаг. Тиймдээ ч эрхэм сайдын хэрхэн шар сэмжилсэн, сэмжлээгүй талаар манай уншигчид бараг  “мастер”-ын зэрэгтэй мэдэх болсон биз. Бүр бага эхнэр нь түүнд хүү төрүүлж өгсөн, өгөөгүй талаар маргадаг хэр нь том охин А.Намууных нь талаар тэр бүр яриад байдаггүй нь сонин.

 

Шинэхэн сайдын  маань анхны эхнэрийг оюутан сурагч, ойр дотныхон нь тун ч даруухан, сайхан эмэгтэй хэмээн магтддаг бол түүний охин А.Намуунааг Монголд тун цөөхөн байдаг покерын мэргэжлийн диллерүүдийн нэг гэдгийг мэдэх хүн ховор байх. Тэр ч бүү хэл сайдтаны гүнжтэнг ойр тойрныхон, найз нөхөд нь хүртэл улаан покерчин, бүр багагүй донтчихсон нэгэн гэж огт тааварладаггүй юм билээ. Харин А.Намуунаа үүнийгээ ердөө “хобби” төдийхөн хэмээдэг.

 

Мэдээжийн хэрэг мэргэжлийн покерчин бүсгүйд мурий тавих их хэмжээний мөнгө хэрэг болдог нь нууц биш. Тийм ч болохоор А.Намуунаа гэр бүлийн хүрээндэх жижигхэн бизнесээ тун ч давгүй авч явдаг юм билээ. Ээж нь МУИС-ийн багш, аав нь МУ-ын ерөнхий сайд гэхэд тун ч сонирхолтой хоббитой эмэгтэй юм гэмээр байвч үнэндээ тийм болохоороо л бүүр ийм содон сонирхолтой байдаг ч юм билүү. Ямартай ч энэ бүхэн нь Н.Алтанхуяг даргын амин охины “хобби” төдийхөн. Харин дэлхий дахинд мурийтай тоглоомын донтон, ер нь ямар нэгэн зүйлийн донтон л бол “донтон” л байдаг нь нууц биш.

www.top.mn


URL:

Сэтгэгдэл бичих