“Роснефть” Монголд нийлүүлэх шатахууныхаа хэмжээг нэмнэ
ОХУ-ын “Роснефть” компани Монгол руу нийлүүлэх нефтийн бү-тээгдэхүүнийхээ хэмжээг 28 хувиар нэмэх шийдвэр гаргалаа. Тус ком-панийн захирлуудын зөвлөлийн шийд-вэрийн дагуу “Роснефть”-ийн Монголд нийлүүлэх шатахууны өртөг нь нэг тэрбум ам.доллараар үнэлэгдэх аж. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард тус компани жилд 1.1 сая тонн неф-тийн бүтээгдэхүүнийг Монголд ний-лүүлэх хэлэлцээрийг хийсэн байна. Ин-гэхдээ хугацааг нь тодорхой заагаагүй байсан бөгөөд өдгөө нийлүүлэлтийнхээ хэмжээг нэмэгдүүлж, 1.4 сая тонн байхаар эцэслэн шийдэв.
Сонирхуулахад, манай улс жилд 800 мянгаас 1.0 сая тонн нефтийн бутээгдэхүүн хэрэглэдэг билээ.
URL: