УИХ-ийн гишүүн З.Баянсэлэнгийг шүүнэ
УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ нарын дөрвөн хүнд холбогдох хэргийг өнөөдөр Чингэлтэй дүүргийн шүүхэд шүүнэ. Түүнтэй хамт МАХН-ын гишүүд болох М.Амартүвшин, Я.Мөнхсайхан, Д.Шонхоо нар шүүгдэж байгаа юм. Тэднийг наймдугаар сарын 14-нд шүүх байсан ч шүүгдэгчдийн тус бүртээ өмгөөлөгч авах хүсэлтийг шүүх бүрэлдэхүүн хүлээн авч хурлыг ийнхүү хойшлуулсан юм. Өмнөх хурлуудад З.Баянсэлэнгэ нар дундаа хоёр өмгөөлөгчтэй шүүх хуралд оролцож байсан.
Хэргийг сануулахад, З.Баянсэлэнгэ нар өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын туслах Б.Тулгыг УМБГ-аас баривчлах үеэр Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор О.Мөнхбаатарын биед халдсан шалтгаанаар эрүүгийн хэрэгт холбогдсон юм.
Д.ЖАРГАЛ
URL: