Өнөөдөр Баруун зүгийн нутаг, төвийн нутгийн баруун хэсгээр бороо орж , хүчтэй салхитай байхыг анхааруулж байна.
Нутгийн баруун хагаст үүлэрхэг. Баруун зүгийн нутаг, төвийн нутгийн баруун хэсгээр бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр. Зарим газраар секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүснэ. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 15-20 градус, Говийн бүс нутгаар 28-33 градус, бусад нутгаар 25-30 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 27-29 градус дулаан байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 12 градус дулаан, харьцангуй чийг 66 хувь, агаарын даралт 864 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна
URL: