Жинхэнэ тараг үйлдвэрлэцгээе

Сүү,цагаан идээ нь хүний биед зайлшгүй хэрэгцээтэй шим тэжээл болох уураг, амин хүчил,тос, нүүрс ус болон амин дэм, эрдэс бодисыг зохистой харьцаагаар агуулдаг онцгой бүтээгдэхүүн учир энэ төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, стандартад онцгой анхаарал тавих ёстой гэдгийг Сүүн бүтээгдэхүүн хэрэгчийн төвөөс удаа дараалан анхааруулж байсан.

Аль ч салбарын үйлдвэрлэгчид бүтээгдэхүүний стандарт үзүүлэлтийг мөрддөггүй, тэр дундаа хүн амын эрүүл ахуйтай шууд холбоотой хүнсний үйлдвэрлэгчид энэ тал дээр тун хойрго ханддагаас болж халдварт бус өвчинд нэрвэгдэх нь ихсэж байгааг мэргэжлийн байгууллагуудын мэдээлэл батлах болно. Хүний биед маш тустай сүү сүүн бүтээгдэхүүн  нь үйлдвэрлэгчдийн буруу технологи, орц найрлагаас болж тэс өөр, шинэ нэр төрлийн бүтээгдэхүүн шиг болсон гэдгийг тэд онцолсон юм.

Үүнээс болж манай улсын зах зээл дээр худалдаалагдаж байгаа энэ төрлийн бүтээгдэхүүн ихэнхдээ ашигтай биш ямар ч судалгаа, шинжилгээгүй шинэ төрлийн бүтээгдэхүүн болж, үйлдвэрлэгчид түүнийгээ хэрэглэгчдэд сүү, сүүн бүтээгдэхүүн хэмээн худалдаалж байгаа нь тун зохисгүй хэмээн үзэж байгаа аж. Тиймээс Сүүн бүтээгдэхүүн хэрэглэгчийн төв ТББ-аас үйлдвэрлэгчдэд эхний ээлжинд зөвхөн тарагтийг Монгол Улсын Стандарт Хэмжилзүйн Үндэсний төвөөс баталсан стандартын дагуу үйлдвэрлэл явуулах уриалга хүргүүлж буйгаа хэвлэлийн хурлын үеэр дуулгасан.

Б.МАНДУХАЙ tsag


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих