Ханхүү Харри-д порно кинонд тоглох санал ирлээ

Их Британийн ханхүү Харри хэдхэн хоногийн өмнө Лас-Вегаст хэсэг нөхдийнхөө хамт наргиж, билльярдад хожигдсоныхоо шийтгэлд чармай нүцгэлэн зогссон зураг хэвлэлээр цацагдаж шуугиан тарьсан билээ. Тэгвэл Их Британийн хатан хааны ач хүү Харри өчигдөр дахиад л хэвлэлээр од болон гялалзав. Ханхүүгийн чармай нүцгэн зургийг харсан порно киноны ертөнцийн нэгэн томоохон төлөөлөгч Стив Херч 10 сая евро амлаж, порно кинонд тоглохыг урьжээ. Хаана, ямар нөхцөлд зураг авахуулахаа ханхүү өөрөө шийдэх боломжтой гэнэ. Одоогоор ханхүү тодорхой хариулт өгөөгүй байгаа юм байна. Гэхдээ татгалзана гэдэгт нь эргэлзэх зүйл үгүй ч гэсэн ханхүүгийн нэр хүнд ямар хэмжээнд хүрснийг энэхүү саналаас тодорхой харж болно гэж хэвлэлээр шүүмжилж эхэлжээ.

Т. Тататунга
undesten.mn

URL:

Сэтгэгдэл бичих