Эрхэм гишүүн ээ, эмэгтэйлэг бай л даа

Хан-Уул дүүргээс УИХ-ын гишүүн болоод ханалгүй Соёл, спорт, аялал жуулчлалын яамны сайд болсноор хатагтай Ц.Оюунгэрэл олон жил АН-ын улс төрийн хоёрдугаар фронтод бичигдэж байсан нэрээ шууд тэргүүн эгнээнд авчирлаа. Үүнийг нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн буян ч гэж ярих хүмүүс цөөнгүй байна. Гэхдээ тус яамны салбарын нийт ажилчид, алба хаагчид, чөлөөт уран бүтээлчид гээд энэ салбарт сэтгэлтэй бүхэн шинэ сайдынхаа боловсрол, мэдлэг, харьцаанд итгэлтэй байж, ихээхэн дэмжиж байгаагаа илэрхийлж байна.

Ер нь Монголд шинээр байгуулагдсан яамны гурван салбар агентлаг газрын хэмжээнд шоовдорлогдож, өдөр хоногийг өнгөрөөж байсан бол бор зүрхээрээ, авьяас билгээрээ, хувийн бизнесээрээ зүтгэж яваа хүмүүст хамгийн ээлтэй сайд байна гэдэгт итгэлтэй байгаа гэнэ.

Харин сүүлийн хэд хоногт Ц.Оюунгэрэл сайдын олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, Засгийн газрын аливаа үйл явдалд оролцож буй хувцаслалт, өнгө үзэмж нь хүмүүст ихээхэн таалагдахгүй болжээ. Тэрээр байнгын далбагар өмд өмсч явааг харсан хүмүүс наймаачин авгайтай адилхан хэмээн зүйрлэжээ. Ер нь Ц.Оюунгэрэл өрнөдийн боловсролтой бөгөөд америк нөхөртэй, юманд дандаа эршүүд байдлаар ханддаг явдал нь олон түмнийг ийм дүгнэлтэд хүргэсэн бололтой.

 

Л.Сүхээ

Short URL: http://sharmedee.mn/?p=14402


URL:

Сэтгэгдэл бичих