М.Энхболд гишүүний нэрээр залилан хийжээ

Гэмт хэрэгтнүүд хүрээгээ тэлж, улсын дээд өндөр албан тушаалтнуудын нэрийг барьж, залилан хийх нь сүүлийн үед нэмэгдсээр байна. Ерөнхийлөгчийн нэр барьж бусдаас мөнгө залилсан хэрэг шийдвэрлэгдэж дуусаагүй байхад бас дахин нэгэн хэрэг гарчээ. хамгийн сонирхолтой нь өнөөх нь залилсан хийсэн гэх этгээдийн хамсаатанаар шалгагдаад байсан нь хүн ийм гэмт хэрэг үйлджээ.

Саяхан УИХ-ын гишүүн, Шадар сайд асан М.Энхболдоос Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албаныхан тайлбар авсан сурагтай. Чухам ямар шалтгааны улмаас тайлбар авсаныг хууль хяналтын байгууллагынхан ихэд нууцалж байгаа бөгөөд  зарим эх сурвалжийн мэдээлж байгаагаар түүний нэрийг барьж, гэмт этгээдүүд бусдыг залилан мэхэлсэнтэй холбоотой аж.

Тодруулбал УИХ-ын гишүүн асан Д.Дондогийн туслахаар ажиллаж байсан Д.Сайнбаяр нь дахин хүн залилсан тухай гомдол мөрдөн байцаах байгууллагад иржээ. Тэрбээр  Шадар сайд М.Энхболдын нэрийг барьж бусдаас 100 сая төгрөг залилан авсан байна.

Д.Сайнбаяр нь нэгэн компанийн захиралд “Цанын бааз байгуулах 100 га газар олж өгнө. Нэг тэрбум төгрөгөөр олж өгье” гэж эхэндээ ярьсан байна. Улмаар үнээ хямдруулж, 500 сая төгрөгөөр цанын баазын газар олж өгье, урьдчилгаа 100 сая төгрөгөө өгчих” гээд авчээ. Хохирогч түүнээс газар юу болж байгааг лавлахад “Шадар сайд М.Энхболд газрыг чинь бүтээж өгнө.

Хотын дарга Г.Мөнхбаярыг дуудаж уулзсан, газар чинь өнөө маргаашгүй бүтнэ” гэж худлаа хэлсээр нэлээд хугацаа өнгөрсөн аж. Компанийн захирал аргаа ядаад, хууль хяналтын байгууллагад хандахад өмнөх залилангийн хэрэг нь шийдэгдээгүй хэмээн Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албанд өргөдлийг нь шилжүүлжээ.

Д.Сайнбаяр нар Д.Дондогийн хэрэгт холбогдон шалгуулж байгаад батлан даалтад гарсан байх үедээ Шадар сайд асан М.Энхболдын нэрийг барьж бусдыг залилсан бөгөөд өдгөө тэднийг дахин цагдан хориод байгаа  юм байна.  Өмнө нь хамсаатан хэмээн шалгагдаад байсан УИХ-ын гишүүн асан Д.Дондог нар нь УИХ-ын 2008 оны сонгуульд оролцохын өмнө хотын “А” зэрэглэлийн бүсэд барилга барих газар хайж байсан “Меритон” компанийн удирдлагад “Надад мөнгө яаралтай хэрэгтэй байна. Газрын асуудлыг жич шийдэж өгч болно. Би зөвхөн сонгуульд ялах нь чухал байна” гэж хэлж, тус компаниас “Сум бар” ХХК-ийн захирал А.Батбилэг, өөрийн туслах Д.Сайнбаяр нараар дамжуулан мөнгө авсан хэрэгт холбогдоод байгаа билээ.

 

эх сурвалж: чухал.мн


URL:

Сэтгэгдэл бичих