Баг, сумын Засаг дарга гэж баахан крантууд байна

МАН нь өнгөрсөн 20 жилд баг, хороо, сумын Засаг дарга нартаа баахан крант нээх, хаах эрхийг бариулсан. Энэ крантаараа гадна дотны зээл тусламж,  мөнгө хүртэл урсгадаг болсон. Хорооны бүртгэл гэж нарийн судалгааг баг, хорооны Засаг дарга нар хийдэг биздээ. Тэр бол аль намыг дэмждэг айл вэ гэсэн судалгаа. Аль намыг дэмжих магадлалтай вэ гэсэн тагнуулын ажиллагаа. Энэ судал­гаан дээрээ үндэслээд хэнийд юу өгөхөөөгөхгүйгээ шийддэг. Санал худалдаж авах технологио боловс­руулдаг. Дээш нь нам руугаа тай­лаг­надаг.

Дэлгүүрээс талх таллаж авдаг хүмүүс нийслэлийн гэр хороололд олон. Хотын төв рүүгээ орж үзээгүй хүмүүс тэнд бас цөөнгүй бий. Мон­голын нийслэлд амьдралын үнэн ийм л байна. Монголын хөдөөд бүр хэцүү. Сүүлийн 20 жил МАН-д саналаа тууштай өгсөн гэх Увс, Говь-Алтай аймгийн сумдад хүн үлдэхгүй нь тодорхой боллоо. Энэ хоёр аймгийн иргэд сумаараа, багаараа Сэлэнгэ, Булган, Архан­гайн нутагт нүүж ирсээр байна. Булганы Дашинчилэнд, Сэлэнгийн Зүүнхараад тусдаа наадмаа хийдэг болсоор удлаа. Саяхан гэхэд Говь-Алтайгаас 20 гаруй өрх Сэлэнгийн Энхтолгойн сангийн аж ахуйн нутагт нүүж иржээ. Тэд нутгийнхаа уул ус, ургамал ногооноос зугтсан­гүй. Нутгийнхаа удирдлагуудад дарлуулж, доромжлуулж, хяхуулж, хавчуулсан болохоор аргагүй эрхэнд нүүж иржээ. Булган аймгийн Бүрэгхангайд зугтаж ирсэн Увсын малчин залуугийн ярихыг телеви­зээр бид харсан. 2008 оны сонгуу­лиар багийнх нь Засаг дарга эмэг­тэй тэднийд ирж сурталчилгаа хийхдээ Хүрэлбаатар, Чойжил­сүрэн нарт саналаа өгөхийг ятга­жээ. Мань эр “Миний аав нэгдлийн мал гэж явсаар 52 насандаа өөд болсон. Миний өвөө хариулж бай­сан малаасаа хонь гаргаад нярайл­сан ээжид минь шөл хийж өгсний төлөө шоронд явж байлаа. Одоо харин ардчиллын буянд бид өнгөтэй өөдтэй явж байна. Наад намын хүмүүст чинь саналаа өгөх­гүй” гэж хэлээд замаа засуулжээ. Суманд ирж буй тусламж дэмжлэг бүх зүйлээс гадна үлдэж, бүр сүүл­дээ багийнх нь нутагт алга болсон малыг хүртэл Засаг дарга нь түүн рүү чихдэг болж. Үнэндээ байж суух аргагүй болоод нааш нүүжээ. Монголын хот, хөдөөд хуучин ху нарын дарамт иймдээ хүрээд бай­гаа билээ. Одоо үүнд салхи оруул­сан шиг оруулах цаг ирээд байна. Саяын сонгуулиар мэдээлэл сайн­тайгаараа нийслэлийн иргэд АН-д саналаа өглөө. Хөдөөд мэдээлэл жаахан дутлаа. Ирэх арваннэг­дүгээр сарын орон нутгийн сон­гуулиар ардчиллын төлөөх хоёр дахь давлагаа явагдана. Ирэх дөрвөн жилд ядаж бүтэн талх дэлгүүрээс худалдан авах чадал­тай байх үгүйгээ нийслэлчүүд шийднэ. Хөдөөгийн малчин эр нутагтаа МАН-ын гишүүн Засаг даргадаа дарлуулж суухгүй байхын төлөө сонголтоо хийнэ. Үүний төлөө АН-ыг орон нутгийн сонгуу­лиар ялуулах ёстой. МАН-ын Зас­гийн газрын үед ард түмний сайн сайхны төлөө юу ч хийгээгүй баг, хороо, сумын Засаг дарга нар АН-ын өнгөн дээр ажил хийхгүй. Дээр байгаа АН-ын дарга нар юу ч хийлгэхгүй байна, ажил дэмжихгүй байна гэсэн пиарыг хийсээр (угтаа намынхаа пиарыг хийсээр) дөрвөн жилийн нүүрийг үзнэ. Өнөөдөр та бүхэн өөрчлөлтийг хүсч байгаа. Өөрчлөлтийг хийхийн тулд өөрийн хүмүүс шат шатанд байх ёстой улс төрийн намын зарчим байна. Үүнийг нь монголчууд бүгдээрээ дагая. МАН нь өнгөрсөн 20 жилд баг, хороо, сумын Засаг дарга нартаа баахан крант нээх, хаах эрхийг бариулсан. Энэ крантаараа гадна дотны зээл тусламж,  мөнгө хүртэл урсгадаг болсон. Хорооны бүртгэл гэж нарийн судалгааг баг, хорооны Засаг дарга нар хийдэг биздээ. Тэр бол аль намыг дэмждэг айл вэ гэсэн судалгаа. Аль намыг дэмжих магадлалтай вэ гэсэн тагнуулын ажиллагаа. Энэ судал­гаан дээрээ үндэслээд хэнийд юу өгөхөө, өгөхгүйгээ шийддэг. Санал худалдаж авах технологио боловс­руулдаг. Дээш нь нам руугаа тай­лаг­надаг. Өгөхгүй гэсэн тэмдэг даруулсан айлууд нь хотод бол 1000 төгрөгийн талх дийлж авахгүй хэмжээнд амьдардаг. Хөдөөд бол нутагтаа байж суух аргагүй болтол дарамтлуулдаг. Ийм л эмгэнэлтэй төр захиргааны бүтцийг нийслэлд, орон нутагт МАН бий болгосныг ард түмэн ухаарч ойлгосон байна. Ийм л эх орныг АН хүлээж авч эхлээд байна. Эхлээд гэдэгт гол учир байгаа юм шүү. Орон нутгийн сонгуулиар тус намд саналаа бүтэн өгчихвөл “Энэ улс орныг АН хүлээж авлаа” гэж итгэлтэй хэлнэ. Үүрэг хариуцлагыг нь дүүрэн хүлээлгэнэ.

Хэр олон ах дүү, амраг садан­тай, дээр нь МАН-ын гишүүн бай­вал Засаг дарга болдог, отог омгийн зарчмаар сонгогддог орон нутгийн сонгуулийг одоо халья. Намд нь өгчихөөд хүнд нь өгдөггүй байдал саяын Их хурлын сон­гуу­лиар ажиглагдлаа. Одоо өргөн баригдаж буй орон нутгийн сон­гуулийн хуулиар бол орон нутгийн ИТХ-ын сонгуулийн харьцаа 30 хувь нь намаар, 70 хувь нь нэр дэвшигчээр явагдах нь. Намын нэр дугуйлдаг нь зөв. Улс төрийн намыг бол улс орны хөгжлийн асуудлыг боловсруулдаг бүлэг хүмүүс гэж энгийнчилж ойлгох ёстой. Олон толгойг оролцож боловсруулсан намын мөрийн хөтөлбөрөөр улс орон хөгжинө. Намгүйгээр улс орон хөгжиж буй түүх ертөнцөд алга учраас намыг л монголчууд сон­гоно. Нам дотор хүн бий. Хүн хөдөлдгөдөг болохоор хүнээ намтай нь уяж сонгоорой. Эхийг нь эцээхгүй, тугалыг нь тураахгүй гэсэн зарчмаар АН-ыг нь дугуйлчихлаа, нэр дэвшигч дээр нь МАН-ын гишүүнийг дугуйлчихья гэсэн сэтгэл байж болохгүй.

“Юм” арай өөр болох аястай байгааг харж байгаа биздээ. Нийс­лэлд нийтийн тээврийг нэг шу­гамаар, нийт иргэдийг нөгөө шуга­маар машины сериэр нь хөдөл­гөөнд оролцуулаад үзье гэхчлэн эрс зоримог шийдвэрийг гаргаж эхэллээ. Түгжрэлийг сааруулах өнөөгийн арга зам. Хэл ам дагуулах л биз. МАН-ынхан мушгин гуйвуулах л биз. Гэлээ гээд АН л ингэж зоригтой хөдөлж чаддаг. Иргэн танд их хол сонсогддог байсан Засгийн ордонд иргэн та бичиг баримтгүй орж гарах боллоо. Уулзъя гэсэн Улсын Их хурлын гишүүнийхээ өрөөгөөр шууд л орох боллоо шүү дээ. Энэ өөрчлөлт биш үү. Тээр тэнд тасарчихсан хэдэн том даргатай, дор нь та бид муулаад зогсож байх шаард­лага­гүй боллоо. Нийслэлийн дарга нарыг хар л даа. Нэг их бүдүүн бүдүүн ах нар, том хар машинтай харагддаг байсан биздээ. Одоо тэгвэл ганц цагаан толгой голд нь, тойроод баахан хар толгойнууд сууж байна. Ойлгож байгаа биздээ ажил амьдралын асар их турш­лагатай, ардчиллын удирдагч, цагаан толгойтой Бат-Үүлийг тойроод та бидний үе тэнгийн нөхөд болох хорин хэдхэн настай Ц.Баатархүү, Д.Пүрэв­даваа, Б.Энх­болд… сайхан залуучууд төрийн ачааг үүрээд зүтгэж байгаа нь ямар итгэл үнэмшилтэй, эрүүл саруул, эрч хүчтэй харагдаж байна вэ. Иргэд ч ярьж байна. Үүнийг л хүлээж байсан юм гэж. Залууст туршлага, ачаалал даах чадвар гээд дутагдах зүйл гарах л биз. Гэхдээ тэднийг удирдаад сууж байгаа нь цагаан толгойтой хүн байна шүү дээ. АН ингэж л удирд­лагын бүтцийн давс хужирыг тааруулж ажилдаа орж байна.

Ажил ийм зөв эхэлж байгаад урамшсан ард түмэн ахиад сана­лаа өгөх нь тодорхой. МАН орон нутгийн сонгуулиар баг, хороо, суман дахь энэ л сүлжээгээ ашиг­лана. Өөр арга тэдэнд байхгүй. Харин ард түмэн энэхүү хуучирсан, иргэдийг дорд үзсэн технологийг нь мэддэг, таньдаг болж дээ.

П.ХАШЧУЛУУН

medee.mn


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих