Ойрын хугацаанд 340 мянган төгрөгийн санхүүжилт орохгүй
“Хүний хөгжил” сангийн мөнгийг олгохын тулд иргэдээ гурван хэсэг болгон хувааж сонгуулийн өмнө олгосон. Энэ жил улсын төсөвт нийт 334 мянган иргэнд нэг сая төгрөгийг бэлнээр олгохоор тусгажээ. Гэвч орлогын их үүсвэр орж ирээгүй байгаагаас үүдсэн 340 мянган төгрөгийн санхүүжилт өнөөдрийг хүртэл хийгдээгүй байна.
Одоогоор нийт 360 мянган иргэнд 660 мянган төгрөгийг олгосон байна. Харин 30 мянга гаруй хүнд нэг сая төгрөгийг бэлнээр өгсөн. Сангийн сайд Ч.Улаан хэлэхдээ “ Хүний хөгжил сангийн” орлого бүрдээгүй байгаа хэдий ч иргэдэд өгөх ёстой санхүүжилтийг хийхээс аргагүй. Мэдээж төсөвт суулгасан учраас иргэдэд олгогдох нэг сая төгрөгийг гүйцээж олгох болно” гэжээ. Тиймээс шинэ Засгийн газар эмхлэгдэн, ажил нь жигдэрч, төсвийн орлогын бүрдэлт сайжиртал хүлээх үлдлээ.
Ц.Болор
URL: