“Сүүн бүтээгдэхүүн хэрэглэгчдийн төв” ТББ-ыг “Витафит” компани шүүхэд өгчээ
“Сүүн бүтээгдэхүүн хэрэглэгчдийн төв” ТББ-ыг нэр хүндэд нь үндэслэлгүйгээр халдсан хэргээр “Витафит” компани шүүхэд өгчээ. Үүнтэй холбогдуулан тус ТББ-ынхан өчигдөр сэтгүүлчдэд хандсан юм. Тэд “Витафит” компани бүтээгдэхүүний хадгалалтын хугацааг уртасгахын тулд Е төрлийн нэмэлт элемент хольж байгааг эсэргүүцэж байгаагаа илэрхийллээ. Тодруулбал “Витафит”-ын “Гоё” нэрийн тарганд Е төрлийн нэмэлт элемент ихээр агуулагддаг талаар дурдсан юм. Энэ тухай мэдээлсний дараа “Витафит” компанийнхан байгууллагын нэр хүндэд үндэслэлгүйгээр халдсан гэсэн шалтгаанаар нэхэмжлэл гаргажээ. Шүүх хурал өнөөдөр Баянзүрх дүүргийн шүүхийн танхимд болох аж.
Б.Дэжид
URL: