УИХ-ын гишүүн Д.Энхбатыг шүүхэд өглөө
УИХ-ын гишүүн Д.Энхбатыг МНН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Наранцэцэг, Нийслэлийн Ногоон намын зөвлөлийн дарга Х.Алтанцацрал нар намын болон гишүүдийн нэр хүндэд халдсан гэж үзэн Монгол Улсын Иргэний хуулийн 21-р зүйлийн 21,1 497-р зүйлийн 497,1 мөн 511-р зүйлийн 511,1 “Хэвлэл мэдээллийн эрх чөлөө”-ний тухай хуулийн 3-р зүйл 3,1-д заасныг үндэслэн нийслэлийн Сүхбаатар дүүргийн шүүхэд өгөхөөр болжээ. Д.Энхбат нь МНН-ын нэр хүнд, намын гишүүдийг амьгүй албат гэх зэргээр дайрч доромжилсон гэж тэд үзэж байгаа ажээ. Үүний улмаас УИХ-ын гишүүн Д.Энхбатаас намын болон намын гишүүдийн нэр хүндийг сэргээх үүднээс 75 сая төгрөг нэхэмжилж байгаль орчноо сэргээх үйлд зориулах болж байгаа хэмээн мэдэгдлээ. МНН-ын зүгээс намын гишүүдийн чуулганыг зохион байгуулж, хууль бусаар үйл ажиллагаа явуулж байгаа Д.Энхбатын намын байрны гадаа жагсаал хийж намын тамга, бүртгэлийн гэрчилгээ, өмч хөрөнгөө буцааж авах болно хэмээжээ.
URL: