Баруун болон төвийн нутгаар солигдмол үүлтэй
Нутгийн хойд хэсгээр түр зуурын бороо орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 16-21 градус, Говийн бүс нутгаар 26-31 градус, бусад нутгаар 20-25 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 23-25 градус дулаан байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 8 градус дулаан, харьцангуй чийг 69 хувь, агаарын даралт 868 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.
URL: