Улайдаггүй Улаан
МУ -ын Сангийн 30 дахь сайдаар Ч.Улаан томилогдож ажлаа хүлээн авч, сайдын тамгаа гардлаа. УИХ-д тав дахь удаагаа сонгогдсон, энэ хугацаанд дөрвөн ч удаа сайдын алба хашсан байна. Тодруулбал, өмнө нь хоёр ч удаа Сангийн сайдаар томилогдон ажиллаж байсан Шадар сайд, Үйлдвэрийн сайд зэрэг албуудыг хашиж байжээ. Сангийн сайдаар томилогдсоноор Монгол Улсын түүхэнд хамгийн олон удаа гурав дахь удаагаа уг албанд томилогдсон түшээ болж байна. Монгол улсын Сангийн сайд гэдэг дээхнэ үеийн жасын няравтай дүйхүйц том мяндагтан. Өөрөөр хэлбэл ил харагдахгүй ч эрдэнэсийн сангийн эзэн гэсэн үг хэмээн тодорхойлсон байдаг аж. Харин шинэ Засгийн газар байгуулагдсаар их эрдэнэсийн эзнээр томилогдсон их азтан бол хэвлэлийнхэнд халтай Ч.Улаан байв. Шинэ Сангийн сайд Ч.Улааныг манлай уяач гэдгээр мэдэх хүн цөөнгүй. Жил бүрийн наадмын хурдан хүлгүүдийн сор нь түүний цуутай хоёр хүлэг байдаг гэхтэй санал нийлдэг нь ч олон. Мөн түүнд хурдан үүлдрийн хорь гаруй араб адуу бий. Харин тэрээр энэ тухайгаа Авилгатай тэмцэх газарт гаргаж өгсөн хөрөнгийн мэдүүлэгтээ дурдсан ч жил бүрийн улсын баяр наадмаар түрүү байр эзэлдэг хурдан хүлгүүдийнхээ талаар дурдахдаа цөөлж хэлсэн нь олны анхаарлыг татаад амжсан.
Үүнээс ч үүдэн Ч.Улаанд улсад төлөх ёстой малын хөлийн татвараас санаатайгаар зайлсхийсэн гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэнэ гэдэг мэдээлэл ч цацагдаж байлаа. Үнэн хэрэгтээ малын хөлийн татвар гэдэг энэ яриа зүгээр л онигоо. Тэрбээр асар их хэмжээний хөрөнгө мөнгөтэй, бас тун овжин, муу санаатай нөхөр. Нөөцийг нь анх 1980 онд баталсан бөгөөд эрэл, үнэлгээний ажилд тухайн үеийн ханшаар 203 мянган төгрөг, нарийвчилсан хайгуулд 10717,8 шилжих рубль зарцуулжээ. Монголчууд энэ ордоо 1989 оноос ашиглах гэсэн боловч санхүүгийн эх үүсвэр хүрэлцэхгүй тул хойш тавьсан гэдэг. Тухайн үед хамтран ашиглах гадаад түнш олдоогүй. Харин 1997 оны Ашигт малтмалын тухай хуулийн дагуу Монголын “Металлимпекс” ХХК уг ордын ашиглалтын 723А лицензийг авсан байлаа. Удалгүй Хятадын иргэн Жан Ши Ли гэгчид өөрийн талбайгаас 38 га-г худалджээ. Жан Ши Ли нь 2005 онд Хятадын “Цайрт минерал” компанийн нэр дээр нэмж дахиад “Металлимпекс”-ийн 9766 тоот лицензтэй 634 га газрыг шилжүүлж авсан байна. Лиценз нь зөвхөн хайгуулынх. Ордын нөөц нэгэнт тогтоогдсон тул энд уг нь ийм лиценз олгох ёсгүй ч тэр авч чаджээ.
Тухайн үед Сангийн сайдаар ноён Баабар буюу Б.Батбаяр ажиллаж байлаа. Мань эр араа бодсон уу, ашгаа шууд хүртсэн үү, юутай ч тооцоо мооцоо гэж авах юм үгүй “Тогтвортой байдлын гэрээ” гэгчид мутраа хайрлажээ. Б.Баабарын дараа Ч.Улаан Сангийн сайд болж, 2000 онд Засгийн газрын хуралдаанаар “Цайрт минерал” компанид Хятадын талаас хөнгөлөлттэй зээлийг дамжуулан зээлдүүлэх гэрээ хийжээ. Ч.Улаан анхнаасаа Засгийн газрын гишүүдэд буруу зөрүү ойлголт өгсөн гэдэг. Тэрбээр “Энэхүү зээлтэй холбоотой зээлийн үндсэн өр, хүү болон аливаа төлбөрийг Монгол улсын Засгийн газар хариуцахгүй” гэсэн лут өгүүлбэрээ гэрээнд нэмж оруулжээ. Ингээд Хятадын “NFC” компанид уг зээлийг шууд хийх болсноор хамаг будлиан үүссэн бололтой. Дээрх “но”-той үг өгүүлбэрт дулдуйдан Сангийн яамнаас 02а /77 тоот бичгийг Хятадын Элчин сайдын яаманд илгээж, Монгол улсын Засгийн газрын авсан хөнгөлөлттэй зээлийн 25 сая ам.долларыг Хятадын хувийн “NFC” компанид шууд, ямар ч гэрээгүйгээр өгсөн байв. Нийт дүнгээрээ гурван хувийн хүүтэй 200 сая юань шүү дээ. “NFC” компани нь Төмөртийн овооны цайрын ордын төслийг хэрэгжүүлж буй “Цайрт минерал” ХХК-д энэ зээлийг Хятадын арилжааны банкны зээлийн хүүгээс өндөр хүүтэйгээр буцаан зээлдүүлсэнд хэргийн бас нэг учиг бий. Хятад, Монгол иргэдийн иймэрхүү аргачлалаар хийгдсэн луйвраас болсон уу, Төмөртийн овооны цайрын баяжмал олборлох төслийг дөрвөн жилийн турш санхүүжүүлээгүй юм. Тус ордоос сард 300-500 мянган тонн хүдэр боловсруулах боломжтой гэдэг. Цайрын хүдэр ачсан хүнд даацын машинууд өдөр шөнөгүй Сайншандыг дамжин урагш цуварсаар байна.
1996 оноос хойш завсаргүй сонгогдож ирсэн УИХ гишүүн Ч.Улаан өөрийн хүсэлээр намаа сольсон уу. Эсвэл хэн нэгэн хүний шантаажинд орсон уу гэдэг их л сонин зүйл. Хэрвээ үнэхээр МАХН намдаа”хайртай” байсан юм бол анхнаасаа дагаад явах нь яасан юм. Н.Энхбаяр гуайг ингэж өндөрөө авна гэж бодоогүй байх. Н.Энхбаярыг мандаж явах үед бас л мандаж явсан нэр бүхий 3 гишүүн өнөөдөр Н.Энхбаяраа дагахаас өөр аргагүй болсон.
Нэгэн үед МУ-ын сангийн яам, Монгол Банк, Хүнс, хөдөө аж ахуйн яам зэрэг Монгол улсын амин чухал 3 салбарыг толгойлж байсан хүмүүс. Энэ ч утгаараа Н.Энхбаяр гэдэг хүнтэй хүссэн хүсээгүй нэг амьтай болсон гэдэг. Хэрэв Н.Энхбаяр гэдэг хүн дээлээ нөмрөөд явахдаа дээрээ тулвал энэ гурван нөхөр дээлээ бэлдээд өөрсдийхөө ээлжийг хүлээхээс өөр аргагүйд хүрнэ. Эрт урьдын цагт гаалийн Баатар хэмээх нөхрийг дээлээ нөмрөхөд энэ 3 нөхөр ялангуяа Ч.Улаан гэдэг нөхөр нилээд сандарсан гэж шуугиж байгаад намжсан. Аргагүй биз дээ тэр үед Н.Энхбаяр гэдэг том бурхан тэднийг ивээж байсан. Тэгэхээр Н.Энхбаяр гэдэг хүний хар дэвтэр дээр Ч.Улаан их л олон хуудасыг дүүргэжээ. Тиймээс тэр МАН-аас гарч, МАХН-ын хаяаг бараадсан хэрэг. Үүнийхээ шагналыг ч өнөөдөр амсж Сангийн сайдын суудалдаа эргэж тухлаад байна. Ч.Улаан сайдыг саяхан залуухан эхнэр авч, нас явсан хуучин эхнэрээ гадаадад цөлсөн гэдэг яриа журмын нөхдийнх нь дунд хэсүүчилж явна. Улаадаггүй Улаан Сангийн сайдаар ажиллана. Харин Монголчуудын амьдрал ахуй хэр дээшлэхийг цаг хугацаа л харуулах байх даа.
эх сурвалж: Үндэстэн.мн
URL: