Паралимп эхлэхэд хоёр хоног үлдлээ
Зуны 30 дугаар олимпийн наадмын дуулиан намжаагүй байтал паралимпын буухиа Лондонд цуурайтаж эхэллээ.
Зуны олимпийн наадмыг санасан хэмжээндээ зохион явуулж чадаагүй хэмээн шүүмжлэлийн бай болоод байсан Лондоны удирдлагууд паралимпын наадмыг өндөр хэмжээнд зохион явуулна гэдгээ хэвлэл мэдээллээр зарласан.
Харин манай улс энэ удаагийн”Лондон-2012″ паралимпийн XIV наадамд зургаан тамирчнаа оролцуулах болсон. Энэ удаагийн наадамд манай улс хамгийн олон төрөлд тамирчнаа илгээгээд байгаа юм.
Буудлага, жүдо, байт харваа, хөнгөн атлетик гэсэн дөрвөн төрлөөр зургаан тамирчин хурд, хүч, авхаалж самбаагаа сорино. Тодруулбал, жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 60 кг-ийн жинд Б.Ууганхүү, 90 кг-д ОУХМ Д.Ганхүү, байт харвааны эмэгтэйчүүдийн төрөлд ОУХМ Б.Жавзмаа, Б.Оюун-Эрдэнэ, хийн гар бууны 10 метрийн дасгалд Ц.Лхамсүрэн, хөнгөн атлетикийн бөөрөнцөг түлхэлт, зээрэнцэг шидэлтээр Д.Бадрал нар оролцох юм.
Д.Мөнхлэй
”Зууны мэдээ”
URL: