Газрын тосны үйлдвэр дэлбэрчээ
Венесуэлийн газрын тос боловсруулах үйлдвэрт уржигдар хүчтэй дэлбэрэлт болж, их хэмжээний гал гарсан байна.
Дэлбэрэлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 39-т хүрээд байна. Мөн 82 хүн гэмтэж, бэртжээ. 15 хүн эмнэлэгт хүргэгдэж, 13 айл гэр оронгүй болж, 200 гаруй байшин, 11 дэлгүүр эвдэрсэн байна.
Урьдчилсан байдлаар уг дэлбэрэлтийг хий алдагдсанаас болсон гэж таамаглаж байгаа аж. Уг хэргийн улмаас Венесуэлийн Ерөнхийлөгч Уго Чавес гурван өдрийн гашуудал зарлаж, холбогдох хүмүүст дэлбэрэлтийн шалтгааныг тодруулахыг үүрэг болгожээ.
”Зууны мэдээ”
URL: