Хувьсалд орсон мэрэгч
Экваторын ойролцоох Сулавеси арлын ширэнгэн ойгоос эрдэмтэд нэгэн хачирхалтай амьтныг олжээ.
Уг амьтан нь жижиг биетэй /хулганатай ойролцоо/, бүх шүд нь соёо шиг, нурууны ясгүй өт шавьжаар хооллодог байж болзошгүй гэнэ. Тиймээс Индонез, Австрали болон Канадын эрдэмтэд хамтарсан судалгаа явуулж уг амьтныг яг ямар төрөлд багтахыг нь судлаж байгаа аж.
Одоогоор эрдэмтдийн үзэж байгаагаар “энэ нь нэг төрлийн мэрэгч бөгөөд хүрээлэн байгаа орчиндоо дасан зохицож амьдрахын тулд өөрийн жинхэнэ шинжээ алдсан. Энэ бол ийм хувьсалд орсон амьтдын гайхалтай жишээ” гэжээ.
Т.Нарантунгалаг
URL: