УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар эхнэрээ гадаадад цөлж, залуу бүсгүйтэй зугаацах болжээ
Шинээр байгуулагдсан УИХ-ын содон гишүүдийн нэг Б.Гарамгайбаатар. Замын компанийн эзэн энэ эрийн бизнесийн түүх хэтэрхий зузаан. Хүүхдийн тоглоомын үйлдвэр байгуулж, банкны хувь нийлүүлэгч болж, шатахуун зөөж, замын компани байгуулж байсан энэ эрийг саяхан болтол монголчууд “Банк дампууруулсан хүн” хэмээн тодорхойлж байлаа. Б.Гарамгайбаатар “Анод” банкнаас “Монроуд”, “Ар Пи Эм”, “Дээд цэг”, “Улбаа” гэх дөрвөн компанийнхаа нэр дээр 17 тэрбум 514 сая 169 мянган төгрөг зээлжээ. Yүний долоон тэрбум гаруйг нь “Монроуд” компанийнхаа нэр дээр авсан байдаг. Харин “Ар Пи Эм” ХХК нь хоёр ч удаа зээл авсан байдаг аж. Тухайлбал, 2007 оны есдүгээр сарын 13-нд нэг тэрбум 349 саяын зээл, мөн ондоо 400 сая төгрөгийн зээл авсан байдаг аж. “Дээд цэг” компани хоёр тэрбум 800 сая, “Улбаа” компани таван тэрбум 715 сая төгрөгийн зээлтэй байв.Гэвч тэрбээр энэхүү зээлээ төлж барагдуулалгүй байсаар “Анод” банкийг сөхрүүлсэн. Улмаар банк дампуурсны дараа хяналт шалгалтын комиссынхон Б.Гарамгайбаатарын зээлийг эргэлзээтэй зээл гэсэн ангилалд оруулж байв. Түүний “Улбаа” компанийн зарим зээл 2008 оны дөрөвдүгээр сар, зургаадугаар сард гарсан байсан нь Б.Гарамгайбаатарыг “Анод”-ын мөнгөөр сонгуульд өрсөлдсөн гэх хардлагыг улам гүнзгийрүүлсэн юм. Харин төмөр, бетон гүүрний ажил гүйцэтгэдэг “Улбаа” компанийг “Монроуд” буюу Б.Гарамгайбаатар хувьчлалаар авч, охин компаниа болгож байжээ. Ийнхүү “Анод”-ын дампууралд “үнэтэй хувь нэмэр” оруулсан АН-ын ҮЗХ-ны гишүүн, Хэнтий аймгийн АН-ын дарга Б.Гарамгайбаатар бүх өр зээлээ төлсөн эсэх нь тодорхойгүй л байна. Харин өнөөдөр бол тэр банк дампууруулсан компанийн эзэн биш УИХ-ын гишүүн. Тэрбээр хүү, охин хоёртой айлын эзэн. Том хүү нь АНУ-д суралцаж төгсөөд Монголд ажилладаг, харин охин нь АНУ-д амьдардаг гэнэ. Түүний эхнэр олон жилийн өмнөөс АНУ-д амьдрах болж. Эрхэм гишүүн Б.Гарамгайбаатар Зайсан дахь хоёр давхар тансаг хаусандаа үндсэндээ ганцаараа амьдардаг аж. Хэдийгээр түүний охин амаржиж, Гарамгайбаатар гишүүн зээтэй болсон ч гэсэн өөрөөсөө олон дүү, царайлаг амраг бүсгүй нь саяхан амаржиж, үрийн зулай үнэрлэсэн хэмээн хажуу хөршүүд нь ярьцгааж байх юм. Ямартай ч Гарамгайбаатар гишүүн сонгуулийн үеэр ч, сонгуулийн өмнө ч гэр бүл үр хүүхдийнхээ талаар нэг ч удаа ам ангайж байсангүй. Тэрбээр хоёр хүүхдийнхээ ээжээс тусдаа амьдарч, үе мултарсан залуухан амраг бүсгүйтэй болсноо олон нийтэд дэлгэгдэхээс болгоомжилдог бололтой.
Эх сурвалж: шударга.мн
URL: