“Кангнам стайл” дуунд америкчууд ч дурлах болж
Солонгосын дуучин PSY-гийн дуулсан “Кангнам стайл” хэмээх дуу америкчуудыг ч байлдан дагуулаад амжсан байна. Солонгосчуудын хувьд дэлхийд хамгийн их түгэж байгаа дуу нь болоод байгаа уг дууны бүжгийг Сөүл хотын дарга бүжиглэж , Америкийн VH1 кабелийн сувагийн өглөөний нэвтрүүлгээр гарсны дараа CNN, ABC тв , Wall Street сэтгүүл дуучин PSY-ийн дээрх дууны тухай мэдээлэх болсон байна.
Морины бүжиг гэгдэж буй амархан, хөнгөхөн хэмнэлтэй , бас хөгжилтэй миний дуунд гардаг Кангнам дүүрэг дэлхийн аль ч хотод биш , харин зөвхөн Сөүл хотод л байдаг. Гэхдээ миний дуу одоо дэлхийд хамгийн их түгсэн дуу болж байна гэж дуучин PSY хэлсэн байна. Мөн түүний клипний зураг авалт болсон Инчон хот дахь зураг авалтын газруудын тухай иргэд ихэд сонирхон, тэнд очиж үзэхийг хүссэн хүсэлтээ гаргах болсон байна.
www.times.mn
URL: