Вейд: “Хэрвээ Жорданыг голфийн 18 дахь нүхэндээр яваа гэж үзвэл Леброн дөнгөж 4-дэх нүхэндээр яваа”

2003 оны драфтын 1 Леброн Жеймс гэх энэ гайхамшигтай тоглогч өнгөрөгч улиралд буюу карээрийнхаа 9-дэх жилдээ NBA-н хамгийн анхны түрүүгээ аваад байгаа. Өмнө нь түүнийг аварга болж чадах болов уу? гэдэг асуулт байнга дагадаг байсан бол харин одоо “Леброн хэр сайн тоглодог вэ? Тэр хэдэн бөгж авах бол. Тэр Жорданаас илүү гарч чадах уу?” гэсэн асуултууд тавигдах болжээ.
Зуны Олимпын наадмаар багагүй амжилт гаргасан тэрээр NBA-н аварга, NBA-н үнэ цэнэтэй тоглогч болон алтан медалыг 1 жилд дарааллан авсан 2 дахь тоглогч болсон. Эхнийх нь мэдээж бидний сайн мэдэх Майкл Жордан юм. Хүмүүс Леброныг аль хэдийн Жордантай адилтгаад эхэлсэн. Харин түүний багийн анд Дуейн Вейд Леброны талаар хэлэхдээ “Тэр Жорданаас сайн болж чадах байх гэж бодож байна. Түүнд туулах маш хол зам байгаа. Хэрвээ Жорданыг голфийн 18 дахь нүхэндээр яваа гэж үзвэл Леброн дөнгөж 4-дэх нүхэндээр явж байгаа. Гэхдээ тэр Жорданы байгаа газарт хүрч ч магад” гэжээ. Мөн Вейд “Тэр одоо хамаг хүчээ гарган тоглож байгаа. Одууд энэ насанд л хамаг нэр хүндээ олж авдаг. Хэрвээ түүний биеийн байдал муудахгүй бол Жордан шиг NBA-д арай удаан тоглож чадна” хэмээн нэмж хэлсэн байна.Таны бодлоор Леброн Жордангийн хэмжээнд хүрэхээр тоглогч мөн үү?

 


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих