Япончуудад харамсал илэрхийлье гэхдээ газар нутгаасаа сөөмийг ч өгөхгүй…
Гай гамшиг ямар хэлж ирэх бишдээ. Япончуудад гашуудал илэрхийлэе харамсалтай байна, эмгэнэлтэй байна. Ямар сайн байхав цус гэж. Манай монголчууд сайхан тусалж байна дэмжиж байна. Туслалгүй л яахав. Туслах ч ёстой. Хамгийн ихээр туслах ёстой. Засгийн газар маань ард түмний татвараас нэг сая доллар өгөхөөр болчлоо. Хувийн пүүс компаниуд өөрсдийнхөө бүтээгдэхүүнийг өгөхөөр боллоо. Ажилчдынхаа нэг өдрийн цалинг хандивлахаар шийдвэрлэлээ. Банкууд өөр өөрсдийн хандивын данс нээчлээ. Утасны операторууд япон луу үнэгүй ярихаар болчлоо. ///Моби онигоо болсы шүү хэхэ./// Сайхан сэтгэлийн аян байлгүй яахав.
Гэхдээ нөхцөл байдал одоо японд гайгүй болцон юм байна лээ шдээ. Гэтэл манай телвизийн бүх сувгууд улам л давалгаалуулаад байх бололтой. Тэнд чинь цөмийн станц нь дэлбэрээгүй ээ дэлбэрэх гэж байсныг нь зогсоосоон нөхдөө санаа зоволтгүй. Òэнд болж бу үйл явдлыг түргэн шуурхай мэдээлж байгаа ч манайхаан жаахан хамжааргатай мэдээлэл цацмаар байна шүү…
Манай монголчууд гэж сүр сар хийсэн сэтгэлийн хөдөлгөөнөөрөө бүгдийг шийдэх гэж зүтгэдэг халуун цустай ард түмэн юмаа даа хэхэх.Манай төр засаг яагаад тэнд амьдарч байгаа иргэдээ татаад сүр болоод байгааг надад хэлээд өгөх хүн байна уу үгүй юу
Япончуудыг эх орондо авчирая айл болгонд нэг япон байлгая гэнэ үү новш битгий солиорцгоо. Энэ ариа дэнднээ. За тэр байлгах дуртай сайхан сэтгэл нь сахарсан нөхдүүд байлгаарай. Юманд хэмжээ хязгаар гэж байдаг юм шүү.
Өчигдөр ийглийн шууд нэвтрүүлгээр хэд хэдэн өгөр толгойнууд япон ахан дүүстээ газар нутгаасаа өгье гэнэ нэг аймгаа хандив болгоод өгчие гэнэ мөн хуцваа. Иймэрхүү ярианууд ер нь ганц ийглээр ч биш олон сайтад иймэрхүү сэтгэгдлүүд олонтаа тааралдаж олон хүмүүс хоорондоо муудалцаж байна лээ. Хүмүүсээ битгий ийм солиотой хүний яриа яриач гэж гуйя.
Нэгэнт газар нутгаасаа өгөхгүй юм чинь өгсний дараахь гарах нөхцөл байдлыг бичиж мууг зөгнөөд яахав тийм биздээ айн. Миний нутгийн газар шорооноос бурхан гуйсан ч бүү гэж эцэг өвгөдөөсөө зарлигтай ард түмэн маань ийм ярьж болохгүй биздээ айн.
URL: