Солонгос охиныг мансууруулах бодис тээгчээр ашиглажээ
Африкийн Кени улсад хүмүүнлэгийн ажлаар очиж ажиллаад эх орондоо буцах гэж байсан Солонгос улсын ахлах сургуулийн гурав дугаар ангийн сурагч охин мансууруулах бодис их хэмжээгээр тээж явсан хэргээр саатуулагджээ. Сөүл хотод сурдаг дээрх охин ирээдүйд Америкт дээд сургуульд орохын тулд шаардлагатай хүмүүнлэгийн ажилд оролцож байсан жагсаалтаа нэмэгдүүлэхийн тулд Кенид очсон ба хоёр долоо хоног тусламжийн ажилд оролцон буцах үедээ хамт ажиллаж байсан нэгэн Кени иргэнээс, дотроо гурван модон хүүхэлдэй бүхий гар хийцийн цүнхийг бэлгэнд авсан ажээ.
Гэвч энэхүү бэлгэний модон хүүхэлдэйн дотор 3.4 кг полополлин хэмээх мансууруулах бодис байсан байна.Солонгос сурагч охинд их хэмжээний хууль бус мансууруулах бодис хил давуулахаар завдсан хэргээр эхний удаагийн шүүх хурлыг ямар нэгэн өмгөөлөгч болон гэр бүлийн хүнгүй байдлаар явуулсан бөгөөд түүнд удаан хугацаагаар хорих ял оноосон ажээ. Гадаадад зорчиж байгаа иргэд анхаарал сэрэмжтэй байж хэн нэгний бэлэглэсэн бэлэг болон дамжуулан авч явахыг хүссэн зүйлийг авахгүй байхыг Солонгосын Гадаад хэргийн яамнаас анхааруулсан байна.
URL: