А.Гансүх сайд аа, тэсрэх бөмбөг байсан бол яана

Зам тээврийн сайд А.Гансүхийг МИАТ-ынхан тэсрэх бөмбөгтэй угтлаа. Өчигдөр өглөө шинэхэн сайд А.Гансүх Иргэний нисэхийн Ерөнхий газар болон Улаанбаатар төмөр замын ажил байдалтай танилцах хуваарьтай байсан юм.  Гэтэл яг үүнтэй давхцан “Чингис хаан” нисэх онгоцны буудлаас тэсрэх бөмбөг илэрсэн гэсэн мэдээлэл цацагдав. Үнэхээр ч нисэх онгоцны буудалд сэжиг бүхий ууттай зүйл байсан бөгөөд үүнийг нисэх онгоцны хамгаалалтын албаныхан тэсрэх бөмбөг байж болзошгүй гэж шалгаж эхэлсэн бололтой юм.
Мөн нислэгүүдээ тодорхойгүй хугацаагаар хойшлуулж хэргийн газарт цагдаагийн болон онцгой байдлын алба хаагчид, зэвсэгт хүчний 084 дүгээр бүлгийнхнийг дуудаж тэрүүхэндээ л сүр бадруулаад авав.
Энэ үеэр МИАТ-ынхан утсаа салгаж, хэвлэлийнхэнд мэдээлэл өгөхөөс татгалзаж гэмт хүн гэлбэлзэнэ гээч болов. Харин хэсэг хугацааны дараа энэ үйл явдал нь “Шинэхэн сайд А.Гансүхийг угтаж авах үзүүлэх сургуулилт байсан” гэсэн мэдээллийг албан бус байдлаар өглөө.
Бодвол А.Гансүх сайд өндөр үнэлгээ тавьсан биз. Баярлууштай л юм. Шинэ сайдад барих гэнэтийн бэлэг гэхэд арай л илүү хүч зарчихаж. Гэвч дээд зэргийн хариуцлагагүй үйлдлээ бас ингэж залруулж болох.

Тэд хэсэг хугацаанд энэ мэдээллээр иргэдийг тайвшруулж чадсан нь ойлгомжтой. Зөв тактик шүү.
Харин энэ үйл явдлаас хойш хоёр цаг гаруй хугацааны дараа “Чингис хаан” нисэх буудлын Ерөнхий захирал Л.Бямбасүрэн сэтгүүлчдэд тайлбар өглөө.
Тэрбээр “Бид аюулгүй байдлыг хангах үүднээс цагдаа, тагнуул, онцгой байдал, хилийн мэргэжлийн хяналтын газар, “Чингис хаан”  нисэх онгоцны буудлын хамгаалалтын албаныхан хамтран шалгалт явуулсан. Шалгалтаар тэр нь сургуулилтын зориулалтаар ашигладаг тэсрэх бодис буюу дуу чимээ гаргагч байсан. Тиймээс тэр зүйлийг хэн авчирсан болохыг тогтоохоор ажиллаж байна” гэв.
Албан бус эх сурвалжаар энэ чимээ гаргагчийг “Хааны эрэлд-2012” хээрийн сургуулилтад оролцсон Америкийн баг өнөөдөр нутаг буцсан бөгөөд онгоцонд оруулж болохгүй эд материалын жагсаалтад бүртгэгдсэн  зүйлийг хогийн саванд үлдээсэн байж магадгүй  гэсэн таамгийг дэвшүүлсэн байгаа юм.
Хоёр жилийн өмнө хяналтын системээ сайжруулж, хамгаалалтаа сайжрууллаа гэсэн мэдээллийг улс орон даяар зарлаж байсан МИАТ өчигдөр “Миа” байв.
Дээрх шуугиан дэгдээгч дуу чимээ гаргагч бус  тэсрэх бөмбөг байсан бол яана. Хатуухан хэлэхэд МИАТ-ынхан “F” тавьмаар санагдав.
Хүний амь нас, аюулгүй байдлыг найдвартай хангаж байх ёстой хамгийн эмзэг салбарт ийм хариуцлагагүй үйлдэл гаргаж байгаа юу ч гэмээр юм дээ.

П.ТӨР

info


URL:

Нэр: Trent Santone Огноо: 19 June 2019

আমিই সেরা. ইংরেজী ও বাংলা অনলাইন অভিধান এবং ব্যাকরণ আমাদের অ্যাপ্লিকেশনটি তখন আপনার ইংরেজী শব্দ, বাক্যাংশ বা বাক্যে বাংলা অনুবাদ করে। … বাকিদের জন্য যারা বেনগ্লা ভাষা বলতে পারে না, বেনগ্লা তে ইংরেজিতে অনুবাদ করা বেশ কঠিন হতে পারে। বাংলা থেকে বাংলা অনুবাদ কিভাবে কাজ করে? uphindikhabar.in

uphindikhabar.in

Сэтгэгдэл бичих