“Дэнжийн-1000” аймшгийн бүс болжээ
“Дэнжийн-1000”-аас өсвөр насны найман охин ор сураггүй болсныг бид тухай бүрт нь мэдээлсэн билээ. Цогцос нь олдсон охидыг хүчиндээд, хоолойг нь хэрчиж алсан байдаг юм. Харин нэгэн эр гэрээсээ гараад тав хонож байгаа нь иргэдийг бүр ч ихээр айлгах болжээ. Ер нь хүн алга болох аймшигтай байлгүй яахав. Зарим нь ч “Архичин л биз” гээд тоохгүй байгаа бол нэг хэсэг нь “Архичин ч гэсэн хүн биш үү?” гэцгээх ажээ. Гэхдээ тэр архичин биш бололтой.
Хүүхдүүдийнхээ хичээлийн хэрэглэлийг бэлдэхээр хэдэн төгрөг өвөртлөөд гарсан сурагтай. Ийнхүү “Дэнжийн-1000” жинхэнэ аймшгийн бүс болов. Чухам юу болоод буйг хэн ч хэлж чадахгүй байна. Чингэлтэйн цагдаагийнхнаас лав нааштай үг гарах янз алга аа.
Г.Насан (www.wikimon.mn)
URL: