Forbes” сэтгүүл энэ оны нөлөө бүхий 100 эмэгтэйг шалгаруулахад ХБНГУ-ын Канцлер Ангела Меркель тэргүүн байр эзэлжээ.
Forbes” сэтгүүл энэ оны нөлөө бүхий 100 эмэгтэйг шалгаруулахад ХБНГУ-ын Канцлер Ангела Меркель тэргүүн байр эзэлжээ. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон, Бразилийн Төрийн тэргүүн Дилма Руссефф нар удаах байрт жагссан байна. Сүүлийн дөрвөн жилийн турш хамгийн нөлөө бүхий эмэгтэйчүүдийн жагсаалтыг тэргүүлж буй Ангела Меркель 2010 онд АНУ-ын Тэргүүн хатагтай Мишель Обамад тэргүүн байрыг алдаж байсан юм.
Жагсаалтын дөрөвдүгээрт “Microsoft”- ыг үндэслэгч Билл Гейтсийн эхнэр Мелинда, тавдугаарт “The New York Times” сонины ерөнхий редактор Жил Абрамсон, зургаадугаар байрт Америкийн тэргүүн хатагтай Мишель Обама оржээ. Нөлөө бүхий эмэгтэйчүүдийн хамгийн залуу нь одоо 24 настай дуучин Лэди Гага байгаа бол, хамгийн өндөр настай нь Их Британийн Хатан хаан II Элизабета байна. Дашрамд сонирхуулахад, “Apple” компанийн тэргүүн агсан Стив Жобсын эхнэр Лорин, ОУВС-гийн тэргүүн Кристин Лагард, “Facebook” олон нийтийн сүлжээний үйл ажиллагаа хариуцсан захирал Шерил Сандберг, Мьянмагийн сөрөг хүчний лидер, Нобелийн шагналт Аун Сан Су Жи нар 2012 оны жагсаалтад багтлаа. Жагсаалтад улс орныг тэрг үүлж буй найм, томоохон компанийн захирал 25 орсон бөгөөд нөлөө бүхий эмэгтэйчүүдийн дундаж нас 55 байгаа аж.
URL: