“Казино” Д.Энхбаатар ЗХЖШ-ыг удирдах нь тодорхой болжээ

Ардчилсан Засгийн газ­рын халаа, сэлгээний шуур­га цэрэг, цагдаагийн байгууллагаар үргэлжлэх янзтай. Тухайлбал, ЦЕГ-ын дарга, хошууч генерал Д.Сандаг-Очирын оронд ҮАБЗ-ийн Ажлын албаны дарга Б.Билэгтийг, ЗХЖШ-ын дарга, дэслэгч гене­рал Ц.Бямбажавын оронд ЗХЖШ-ын Цэр­гийн тагнуу­лын газ­рын дарга, бригадын генерал Д.Энх­баатарыг то­милж магадгүй гэсэн шум дэг­дээд буй. Тэг­вэл дэс­лэгч гене­рал Ц.Бямба­жавыг бри­гадын генерал Д.Энх­баатараар солих нь тодорхой болжээ.
ЗХЖШ-ын удирд­лагыг Монгол Улсын Ерөн­хий­лөгч, Зэвсэгт хүчний Ерөн­хий командлагчийн шийд­­­вэрээр өөрчилдөг. Харин Ерөн­хийлөгч Ц.Эл­бэг­дорж, бригадын гене­рал Д.Энхбаатар нарын хооронд ардчиллын үйл хэрэгт мөр зэрэгцэн зүтгэж явсан гэх нандин холбоо бий.
Тэртээ 1990-ээд онд тэдний хүсч мөрөөдөж явсан бүхэн биеллээ олж, Ардчилсан нам Засгийн эрхэнд гарч ирэв. Тиймээс Ц.Элбэгдорж гэдэг Монгол Улсын Ерөнхийлөгч хэвээрээ байгаа цагт бригадын генерал Д.Энхбаатарт ЗХЖШ-ын даргын хувь ног­дох нь дамжиггүй. Гэхдээ ард түмэн Д.Энх­баатарыг брига­дын гене­рал гэхээсээ илүү “казино”-гийн гэдгээр нь андахгүй.
Тэрбээр УИХ-ын ги­шүүн байхдаа УИХ-ын гишүүн асан Д.Баттулга, С.Бат­чулуун нарын хамт Макаогийн хятадуудаас авлига, хээл хахууль авсан хэргээр аавын хаал­га татаж байв. Хэдэн жилийн турш асар их дуу­лиан, шуугиан дагуулсны эцэст дээлээ нөмөрч явсан тэд, эр хүн туг ч барина тугал ч хариулна гэдэгчлэн өдгөө бүгд л өөр өөрийн гэсэн томоохон албан тушаалд ирж байна.
Д.Энхбаатарын хувьд асуудал дууссаны дараа БХЯ-ны Хяналт, шин­жилгээ үнэлгээний газ­рын даргаар ажиллаж бай­гаад бригадын генерал цолоор шагнуулж, улмаар Цэргийн тагнуулын газрын дарга болон дэвшсэн билээ.
Харин Д.Баттулга “Улаан­баатар цахилгаан шугам сүлжээ” ХК-ийн даргаар хэсэг ху­га­цаанд ажилласны дараа Ерөнхийлөгчийн Там­­­­­­­гын газрын дарга болсон. Ингээд өнгөрсөн сонгуу­лиар НИТХ-д ялалт байгуулж, НИТХ-ын даргаар сонгогдон хуучны анд Э.Бат-Үүлтэйгээ нэг баг болон ажиллаж байна. Харамсалтай нь тэ­дэн­тэй хамт буруудаж, хоригдсон С.Батчулуун эрүүл мэндийн шалтгаа­наар сул­лагд­сан боловч удалгүй нас барсан.
Хэрэв бригадын гене­рал Д.Энхбаатар Зэв­сэгт хүчний Ерөнхий командлагчийн шийд­вэрээр ЗХЖШ-ын дарга болбол хошууч генерал цол хүртэх ажээ.

mongolcomments


URL:

Сэтгэгдэл бичих