Овооттолгой нүүрсний нөөцөөрөө Тавантолгойн дараа орно
Өмнөговь аймгийн Гурвантэс суманд байрлах Овооттолгойн коксжих нүүрсний ордын лицензийг эзэмшдэг “Aspire mining” компани дахин өрөмдлөг хийж, нөөцийн хэмжээг эцэслэн тогтоожээ. Ордын хэд хэдэн хэсэгт өрөмдлөг хийж үзэхэд 195, 241 метрийн гүнд коксжих нүүрсний илэрц байсан аж. Улмаар нөөцийн хэмжээг дахин тооцоход, Овооттолгойгоос 178 сая тонн коксжих нүүрс олборлох боломжтой гэсэн дүн гарчээ. Ингэснээр уг орд коксжих нүүрсний нөөцөөр Монголдоо Тавантолгойн дараа хоёрдугаарт бичигдэх болж буй аж. “Өрөмдлөгийн үр дүн эерэг гарлаа. Бид ордынхоо баталгаат болон нэмэгдэх нөөцийг дахин нягтлахаар ажиллаж байна” хэмээн “Aspire mining”-ийн төлөөлөгч Дэвид Пол ярьжээ.
Т.ЖИГҮҮР
URL: