Даам гарсан хүү буюу Монгол Улсын 27 дахь Ерөнхий сайд

Залуухан эхнэрийн гарын цай ууж байгаа Монголын томоохон улс төрчдийн Монгол улсын  отгон Ерөнхий сайд Но.Алтанхуяг ч мөн багтдаг. Мань эр МУИС-д багшилж байхдаа шавь охиноо гэргий болгон авч, гурван хүүхэдтэй болсон. Гэвч Сангийн сайдаар томилогдсныхаа дараахан, гурван хүүхэдтэй эхнэрээ орхиж залуухан, нуруулаг, царайлаг бүсгүйг эхнэр болгон авсан билээ. Өөрийнхөө том хүүгээс хэдхэн насаар эгч энэ бүсгүйтэй дэр нэгтгэж, нялх үрийн зулай үнэрлээд байна. Харамсалтай нь Тэргүүн шадар сайдын шинэ эхнэр урьд нь нөхөртэй байсан аж. Олон жил Солонгост хараар ажил хийж, хэдэн төгрөг цуглуулах гэж зүтгэж байгаа энэ залуу өнөөдөр Ерөнхий сайдад хайртай хүүхнээ алдсандаа хорсон бухимдаж, тун ууртай байдаг юм гэнэлээ.

 

Тэрбээр Увс аймагт 1958 онд төрсөн, нохой жилтэй. Баяд гаралтай. Зальжин дүр төрхөө хуурамч инээмсэглэлийнхээ цаана байнга нууж чаддаг энэ эр уг нь багш мэргэжилтэй хүн. Ямар ч хүнд асуудлаас өөрийгөө цэвэрхэн аваад гарчихаж чаддаг төрлөхийн авьяастай. МУИС-ийн багшаар 1981 оноос ажиллаж, оюутны байранд 10 жил амьдарсан энэ эр өнөөдөр Монголын тэргүүн баячуудын эгнээнд тун хурдан шилжсэн. Тэр өнөө цагийн баячууд шиг гахай үүрч, ганзагын наймаа хийгээгүй. Харин улс төр гэдэг гал тогоонд орсноор эрх мэдэл, эд мөнгийг тун хурдан цуглуулж чадсан нэгэн. Түүний улс төрийн амьдрал Социдекүүдээс гаралтай.  Н.Алтанхуяг 1990-1992 онд Монголын Социал демократ намын нарийн бичгийн даргаар ажиллаж байсан.

 

Түүний талаар “Чимээгүй, илүү хөдөлгөөн хийхгүй, гэхдээ бүх зүйлийг хяналтдаа байлгана. Жижиг чулуугаар том чулууг хөдөлгөнө. Энэ тактик ажиллагааг улстөрийн тогоонд тасралтгүй, хүний өөрийн намд ялгалгүй 20 жил явуулсан хүн бол Н.Алтанхуяг” хэмээх нэгэн тоймч дурьдсан байдаг.  Но.Алтанхуяг чимээгүй байых тусмаа аюултай гэж журмын нөхөд нь ч түүнээс болгоомжилдог. Хэзээ ч хаашаа ч эргэж мэдэх түүний занг хэн ч тааварлаж чаддаггүй учраас тэр. 2008 оны сонгуулийн дараа Ц.Элбэгдоржоос намын даргын суудлыг бараг л булааж авч, улс төрийн байр сууриа бэхжүүлсэн Но.Алтанхуяг С.Баяртай хамт хэдэн өдөр архидаж, Хамтарсан Засгийн газарт дагаар орохоор болж байлаа. Өнгөн дээрээ тэрбээр “Ард түмний эрх ашиг гэж ярьж байсан ч үнэн хэрэгтээ бол өөрийнхөө суудал ширээг баталгаажуулах тохироо хйиж чадсан.

 

Тиймдээ ч Тэргүүн шадар сайд гэдэг албанд томилогдсон хэрэг. Дөрвөн жил эрх мэдэл хуваалцсан МАН-аас салах шийдвэрийг тэр гэв гэнэтхэн ганцаараа гаргаж, сонгуулийн өмнөхөн Хамтарсан Засгийн газрыг тарааж тавьсан. Энэ хэрэг бас л  түүний эрх ашигт илүү хамааралтай байсан хэрэг. Үүний үр дүн ч гарсан байх. Одоо тэр хэмжээлшгүй эрх мэдэлтэй болсон. Ц.Элбэгдоржийг Ерөнхийлөгчийн сонгуулиар, намынхаа нөхдүүдийг албан тушаалаар, Шударга ёс эвслийг сайдын суудлаар барьцаалж, эрх мэдэл гэдэг том уяагаар баглачихаад тэр гартаа атгаж байна.  Тэрбээр “Мах экспорт” компанийн 50 хувийг эзэмшдэг. Энэ компани нь улаанбаатарчуудын хэрэгцээнд зориулж нөөцийн мах бэлтгэж эхлэх үеэс л гол тоглогчийн үүрэг гүйцэтгэж ирсэн.

 

Зөвхөн өнгөрсөн онд гэхэд 1300 тонн нөөцийн мах бэлтгэж, халаасандаа 650 сая төгрөгийн орлого оруулсан байгаа. Гэхдээ зүгээр ч нэг оруулаагүй. УИХ-ын чуулганы танхимд “Ард түмэн ядуу байна. Хоногийн хоолны махаа авч чадахгүй байна” гэж хашгирдаг тэрбээр энэ удаад “Нөөцийн махны үнийг өсгөнө” гээд гүрийчихсэн. Урамшуулал нэрийн дор бүхэл бүтэн 650 сая төгрөг олчихоод “Нэг кг хонины махыг 5000 мянгаар зарна” гэж хотын захиргааг дарамталсан нь Н.Алтанхуяг даргын үнэн төрх. Мэдээж тэрбээр энэ үгээ өөрөө хэлээгүй. Өөрийнхөө бизнесийн хамтрагчдаар хэлүүлсэн. Мах амсаагүй жил болж байгаа монгол хүн нулимс дуслуулан уйлж байхад Н.Алтанхуяг дарга өөрийнхөө халаасанд орсон 650 сая төгрөгийг чамлаж, үнэ нэмэхийг шаардсан гээд бодохоор бодит байдал дээр ардчилал хэнд илүү их эрх чөлөө олгосны үнэн илрэх нь дамжиггүй. Тэр ах, дүү хамаатан садан, найз нөхдөө эргэн тойрондоо төвлөрүүлэх туйлын дуртай нэгэн.

 

Энэхүү буруу зуршлынх нь нэг илрэл бол яах аргагүй Стандартчилал, хэмжил зүйн газрын даргын томилгоо. Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг Тэргүүн шадар сайд болсон даруйдаа дээрх албан тушаалд өөрийн найз /хамаатан/ Г.Энхтайваныг томилсон байдаг. Гэтэл Төрийн албаны зөвлөл болон Авлигатай тэмцэх газрын хамтарсан шалгалтаар Г.Энхтайван нь Стандартчилал, хэмжил зүйн газрын даргын үүрэг гүйцэтгэгчийнхээ эрх мэдлийг хэтрүүлэн ашиглаж, Төрийн албаны тухай болон Төсвийн тухай хуулийг зөрчсөн нь тогтоогдсон. Гэвч Н.Алтанхуяг дарга өөрийн хамаатныг албанаас нь буулгах нь бүү хэл Г.Энхтайваны балгаар эрх нь зөрчигдсөн төрийн албан хаагчдыг буруушаан мэдэгдэл гаргаж байсан удаатай. Тэрбээр “Ардчилсан холбоо эвсэл”-ийн үед Хөдөө аж ахуй, үйлдвэрийн сайдаар ажиллах хугацаандаа өөрийн бизнесийг дэмжин тушаал гаргасан нь бий.

 

Тодруулбал “Мах экспорт” компанийнхаа бизнесийг дэмжих зорилгоор “Монгол Улсын Засгийн газраас ОХУ-д урсгал өрийн төлбөрт ачуулах махны бэлтгэл ажлыг зохион байгуулах зорилгоор мах боловсруулах үйлдвэрээс гаргасан өрийн бичигт баталгаажуулалт олгох журмыг баталсугай. Энэхүү журмын дагуу холбогдох арилжааны банкууд болон мах боловсруулах үйлдвэрүүдтэй гэрээ байгуулж, өрийн бичигт нь баталгаажуулалт хийхийг зөвшөөрсүгүй” гэсэн тушаалд гарын үсэг зурсан байдаг. Энэ тушаал нь шууд утгаараа “Мах экспорт” компанийн өргөжин тэлэх замыг нээж өгсөн гэж болно. Н.Алтанхуяг даргын ашигтай бизнесийн нэг нь яах аргагүй чацарганы аж ахуй. Тэрбээр энэ чиглэлээр “Хаан жимс”, “Увс байгаль” гэсэн хоёр компани байгуулсан байдаг. Энэ хоёр компанийнхаа шугамаар сурагчдад өөрийн компанийнхаа чацарганыг шахаж, H1N1 ханиадыг эмчлэх ганц эм хэмээн итгүүлж байсныг эцэг, эхчүүд бүгд мэдэж байгаа.

 

Энэхүү шахааны бизнес нь түүнийг Тэргүүн шадар сайдаар ажиллах хугацаанд нь эрчимжсэн. Албан тушаалтнуудын 2011 оны хөрөнгө, орлогын мэдүүлгээс харахад Н.Алтанхуяг гишүүний гэр бүлийн жилийн орлого 2010 оныхоос 213 сая төгрөгөөр өссөн байна билээ. “Мах экспорт”, “Хаан жимс”, “Эмнэлгийн техник”, “Увс байгаль” гэсэн хувь эзэмшдэг дөрвөн компанийнх нь хувьцааны үнэлгээ 881 саяар үнэлэгддэг. Тэр Ардчилсан намын дарга байх энэ хугацаандаа уг намаас УИХ-д нэр дэвших эрхийг дуудлага худалдаан оруулдаг шинэ журмыг хэрэгжүүлж эхэлсэн гэж болно. Эхний удаад намдаа нэр дэвших хүсэлтэй хүн бүрээс 50 сая төгрөг хурааж авсан. Дараа нь тухайн орон нутгийн намдаа дахин 100 сая төгрөг өг хэмээн шаардсан. Харин яг УИХ-д нэр дэвших чин хүсэлтэй нэр дэвшигчдээс нь дахин тэрбум төгрөг цуглуулж авсан гэдэг яриа өнөөдөр ч АН-ын гишүүдийн дунд амь бөхтэй байсаар байна. Хорьхон жилийн дотор оюутны байрнаас Баячуудын хороолол руу шилжиж, багшийн ширээгээ Ерөнхий сайдын суудлаар сольж чадсан энэ овсгоотой эрийг “Даам гарсан хүү” гэж нэрлэж байна.

 

Танилц Та биднийг Ерөнхий сайд Но.Алтанхуяг.

Ц.Хан-Хөхий

undesten.mn

URL:

Сэтгэгдэл бичих