Чингис Хааныг “Ногоон” эзлэн түрэмгийлэгч гэж нэрлэжээ
Монголын Их хаадын тухай гадаадын хэвлэл мэдээллээр юу гэж бичиж байгааг уншигчдадаа хүргэх нь сонин байх болов уу. Уг материалыг монгол хэлээр хөрвүүлэн толилуулж байна.
http://www.dailymail.co.uk/sciencetech/article/Энэ сайтаас мэдээллийг англиар унших боломжтой.
Монголын төрийн Их удирдагч Чингис Хаан нь 13-аас 14-р зууны үед агуу том гүрнийг байгуулахдаа олон олон газар нутгийг эзлэн түрэмгийлжээ. Тэрээр олон жилийн цуст байлдан дагуулалтандаа нийт 40 гаруй сая хүний аминд хүрсэн гэж судлаачид үздэг. Түүгээрээ дэлхий нийтэд харгис хэрцгийгээрээ алдаршсан түүнд эрдэмтэд саяхнаас дахин нэг цол өгөх болов.
Хүний цогцос хөрсөнд шингэж үгүй болохдоо агаар мандлаас нүүрсхүчлийн хийг сорж уусдаг гэнэ. Тиймээс Чингис Хааны маань бий болгосон 40 сая хүний цогцос нь манай агаар мандлаас 700 сая тонн СО2 –ийг сорсон гэж үзэж байна. Үржил шимгүй үхэжсэн газарт нүүрсхүчлийн хий их байдаг бөгөөд Чингис Хааны эзлэн түрэмгийлэлтийн дүнд их хэмжээний нутагт ой үүссэн гэж эрдэмтэд тэмдэглэжээ.
Ийнхүү түүх судлаачид Чингис Хааныг “Ногоон Эзлэн Түрэмгийлэгч”-ээр өргөмжилж байна.
Хэдий түүний хийсэн үйлдэлийн арга барил нь байгаль орчин судлаачдад хүлээн зөвшөөрөхөд бэрх ч экологичид түүний үйлдлийг “Дэлхийн Дулаарал”-ын эсрэг хүн төрөлхтний хамгийн анхны амжилттай хийсэн “Дэлхийн Хөргөлт” гэж үзжээ.
“Carnegie Institution”-ий “Глобал Экологи”-ийн судалгааны тэргүүн Julia Pongratz: “Байгаль дэлхийд үзүүлсэн хүн төрөлхтний сөрөг нөлөө нь үйлдвэрлэлийн эрин ирж их хэмэжээний нүүрс тос шатааснаар эхэлсэн гэдэг нь нэгэн том эндүүрэл юм. Үнэндээ хүн төрөлхтний байгаль орчинд нөлөөлж эхэлсэн үе нь хэдэн мянган жилийн өмнөөөс ой модыг устгаж, газрын гадаргууг өөрчилж газар тариалан эрхэлснээс эхэлсэн” гэж Mongabay.com-д ярилцлага өгөхдөө хэлжээ.
Монгол Гүрэн үүсч 700 сая тонн нүүрсхүчлийн хий үгүй болсон. Энэ нь бараг одоогийн нэг жилд дэлхий нийтийн шатахууны хэрэглээнээс үүсч байгаа нүүрсхүчлийн хийтэй тэнцэж байна.
Хамгийн сүүлд домогт баатрын тухай арлын Япончуудын хийсэн “Чингис хааны эрх мэдэлд хүрсэн өсөлт” киноны гол дүрд Таданобу Асано гэгч эр тогложээ. Кинонд домогт баатар нүүдэлчин овог аймгуудыг нэтгэж дэлхийг эзлэх аяндаа гардаг. Монгол дайчид Чингис Хааны үр удам нь түүний байгуулсан эзэнт гүрний хил хязгаарыг Европын зүүн хэсэг хүртэл тэлжээ.
“Carnegie” байгууллагын явуулсан судалгаандаа тэд нүүрсхүчлийн хийн задралыг судлахдаа тэд зарим нэгэн түүхт том байлдаануудыг сонгож авч үзүүлсэн байна.
Тэр дунд нь Европд болсон хар үхэл, Хятадын Мин гүрний нуралт, Америкийг эзлэсэн болон Чингис хааны хийсэн том тулаанууд оржээ. Энэ бүх явдлуудаас тухайн нутгуудад хүн ам цөөрч улмаар эзэнгүй болсноор ой үүсэх нөхцөл бүрдсэн гэж үздэг юм байна.
“Мин гүрний нуралт болон хар үхэл шиг богино хугацаанд болсон явдлууд ой үүсэхэд хангалтгүй байдаг гэнэ. Харин Монголын эзлэн түрэмгийлэлт 1,5 зуун жил үргэлжилэн дэлхийн гадаргийн 22%-ийг бүрхсэн. Энэ нь ой үүсэхэд хангалттай хугацаа юм. ” гэж Pongratz тайлбарлажээ
URL: