Асашёорюү Д.Дагвадоржид эрүүгийн хэрэг үүсгэжээ
Мэргэжлийн сүмогийн 68 дахь их аварга Асашёорюү Д.Дагвадорж нутагтаа наадаж яваад МҮОНРТ-ийн захирал М.Наранбаатарт гар хүрсэн тухай хэвлэлээр мэдээлээд буй. Д.Дагва дорж Өвөрхангай аймгийн Есөн зүйл сумын 80 жилийн ойн баяр наадмын үеэр М.Наранбаатарыг 2012 оны УИХ-ын сон гуульд ах Д.Сумъяабазарыгаа дэмжсэнгүй гэх шалт гаар цохиж, “Чиний телевиз юм уу, чи муу юу юм бэ” гэх мэтээр хэл амаар доромжилсон аж.
Тухайн үед М.Наранбаатар эр хүмүүсийн хооронд байх л асуудал гэж бодоод цагдаагийн байгууллагад гомдол гаргаагүй тухайгаа зарим хэвлэлд ярьсан байсан. Гэвч энэ асуудалтай нь холбогдуулж Өвөрхангай аймгийн Хархорин дахь Цагдаагийн хэлтсээс эрүү- гийн хэрэгт сэжигтнээр тооцон Асашёорюү Д.Дагвадоржийг шалгаж буй талаар эх сурвалж мэдээллээ.
Энэ талаар тус сум дахь прокурорын газрын эх сурвалжаас лавлахад “Д.Дагвадоржийг танхайрсан гэсэн үндэслэлээр эрүүгийн хэргийн сэжигтнээр тооцон шалгахаар болсон нь үнэн. Гэхдээ түүнээс цагдаагийн байгууллага хараахан тайлбар мэдүүлэг аваагүй байх” гэлээ. Өөр нэг эх сурвалж “Д.Дагвадоржийн танхайрч, бусдад гэмтэл учруулсан асуудал хэд хэд байдаг. Тэднийг нь нэгтгэн шалгаж ч болзошгүй” гэв.
www.top.mn
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
T E N E G